Дархан- Уул аймаг шинэ машинаар хүч нэмэв

Дархан- Уул аймаг шинэ машинаар хүч нэмэв

 

Бүгд найрамдах Беларусь улсын Минскийн автомашины үйлдвэрт үйлдвэрлэгдсэн МАЗ маркийн машиныг Орон нутгийн хөрөнгө оруулалтаар авч аймгийн НААҮГ-т хүлээлгэн өгчээ.

155 морины хүчтэй уг машин нь цас цэвэрлэх, хог шүүрдэх, мод зүлэг, зам услах, элс, давс, бодис цацах зэрэг олон үйлдлийг гүйцэтгэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар НААҮГ-т бүртгэлтэй 24 машин, техник төхөөрөмж, тусгай зориулалтын трактор байдгаас өдөр тутмын үйл ажиллагаанд 14 нь л явж байна. Харин хүчин чадал өндөртэй шинэ машин нэмэгдсэнээр хотын цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмж нэг алхам урагшилах гэнэ.

Г.Хан

www.zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen