Herbalife Nutrition компани нь “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж байна

Herbalife Nutrition компани нь “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж байна

 

Жил бүр манай оронд уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийн тэмцээнийг Herbalife Nutrition компани дөрөв дэх жилдээ ивээн тэтгэх болсоноо зарласан байна. Энэхүү арга хэмжээ нь 30 мянга гаруй хүнийг хамарсан нийтийн биеийн тамир, спортын томоохон наадам болон тэмдэглэгддэг юм. Энэ жилийн арга хэмжээ 2018 оны 5 дугаар сарын 19-ны автомашингүй өдөр зохион байгуулагдах бөгөөд Herbalife Nutritionкомпани нь марафон гүйлтийн Албан ёсны Ивээн тэтгэгчээр ажиллаж, мөн уламжлал ёсоор 10км-ийн гүйлтийг өөрийн нэрэмжит гүйлт болгон ивээн тэтгэх юм.

 

Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлж, мөн бариандаа ордог энэхүү арга хэмжээ нь жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж хүрээгээ тэлсээр, мэргэжлийн нэртэй тамирчид төдийгүй мөн бүх насны сонирхогчдын хүсэн хүлээдэг уралдаан тэмцээн болжээ. Тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд хэвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Herbalife Nutrition компани нь Албан ёсны ивээн тэтгэгчийн хувьд 10км, 21 км, 42 км-ийн зайн уралдааны замд тамирчдын хүч чадлыг нимбэгийн амттай уургийн батончик бүтээгдэхүүнээрээ сэлбэх юм.

"Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд уриалж байгаагаараа бидний үйл ажиллагааны чиглэлтэй давхацдаг тул энэхүү сайхан арга хэмжээний албан ёсны ивээн тэтгэгчээр дөрөв дэх жилдээ ажиллах болсондоо бид их баяртай байгаа. Цаашдаа ч жил бүр уламжлал болгон ивээн тэтгэгчээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Өнгөрсөн гурван жил олон хүмүүсийг хамарсан амжилттай үйл ажиллагаа болж өнгөрсөн бөгөөд энэ жил ч мөн адил эрүүл амьдралын хэв маягийг уриалсан, дэмжсэн сайхан арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Бид энэ жилийн марафонд оролцож байгаа бүх хүмүүс, түүний дотор манай Бие Даасан Гишүүд, үйлчлүүлэгчид, клубын баг хамт олон нийт Herbalife-ын багийнхандаа идэвхтэй оролцож, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна” гэж Herbalife компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн ярилаа.

Өнгөрсөн жил буюу "Улаанбаатар марафон 2017”-д нийт бүх зайнд 35мянга гаруй хүмүүс албан ёсоор оролцсон байна. Биеийн тамир, спортоор хичээллэдэг сонирхогчид болон мэргэжлийн тамирчид 5км, 10км, 21км, 42км зайд өөрсдийн тэсвэр тэвчээрийг сорин уралдана. Herbalife Nutrition компани нь хамгийн олон оролцогчтой гүйлтийн нэг болох 10 км-ийн уралдааныг өөрийн нэрэмжит болгон ивээн тэтгэхийн хажуугаар тус зайд амжилттай оролцсон оролцогчдод компанийн нэрийн бэлгийг гардуулах юм.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen