АСРАМЖИЙН ГАЗРЫН НЭРИЙН ДООР ХҮНИЙ НАЙМАА ХИЙЖ САЯТАН БОЛСОН ЭМЭГТЭЙ

АСРАМЖИЙН ГАЗРЫН НЭРИЙН ДООР ХҮНИЙ НАЙМАА ХИЙЖ САЯТАН БОЛСОН ЭМЭГТЭЙ

Өдөр шөнө ээлжлэн өнгөрдгийн адилаар хорвоод тусыг хүргэж сайныг нь үйлдэх энэрэнгүй сэтгэлтнүүд олон байтал тэдний хажууд аймшигт нүгэлтнүүд ч зэрэгцэн оршсоор байдаг аж. Тэдгээр гэмт хүмүүсийн нэг бол Georgia Tann юм.

Тэрээр Tennessee мужийн өнчин хүүхдийн асрамжийн газарт ажилладаг байсан бөгөөд 1924 оноос 1950 оныг хүртэл нийт 5000 гаруй хүүхдийг хүний наймааны золиос болгон хар зах дээр арилжаалж 2сая гаруй долларын ашиг олжээ. Аймшигт бүсгүй бага орлоготой айлуудын хүүхдүүдийг асрамжийн газарт өргүүлэх зорилгоор 7 доллараар хүүхдийг нь худалдаж аван шууд л асрамжийн газар бус хар зах уруу өөрийн хамсаатнууддаа илгээдэг байв. Түүнчлэн сэтгэцийн эмнэлэгт төрсөн хүүхэд болон шоронд төрсөн хүүхэд гэх мэт хүүхэд олж болох бүхий л газраас хүүхдүүдийг цуглуулдаг байлаа. Хэрэв үрчлүүлсэн хүүхдийн эцэг эх хүүхдээ харахаар ирвэл Нэгдсэн Улсын Засгийн газраас хүүхдийг өөр муж уруу авч явсан хаана байгааг нь би мэдэхгүй гэх тайлбар хэлэн амийг нь хаадаг байв. Хөрөнгө мөнгөгүй мөн хүүхдээ саналаараа үрчлүүлсэн эцэг эхчүүд ийм хариу сонсоод үргэлжлүүлэн хайх сэдэл төрдөггүй байж л дээ.

26 настай Georgia Tann-ын хувьд хувьд Tennessee мужийн хүүхдийн асрамжийн газар нь түүний хувийн бизнес болтлоо хөгжсөн байв. Тэрээр үнэхээр мөнгөн дунд эрх чөлөөтэй сэлдэг нэгэн байлаа.
Харин түүний худалдаалсан хүүхдүүдийн ихэнх хувь нь эрхтний наймааны золиос болж байсан бөгөөд үлдсэн хэсгийг нь хууль бус үйл ажиллагаа явуулдаг газрууд хямд зардлаар их мөнгө хийхийн тулд хүүхдүүдийг худалдан авч боолын хөдөлмөр эрхлүүлдэг байв.
1949 оны үеэс цагдаагийн байгууллагууд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай олж мэдэн мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Тэр үед алуурчин 58 настай байсан бөгөөд өөрийгөө аврахын тулд Нэгдсэн Улсын хамгийн хүчирхэг өмгөөлөгчдөөр өөрийгөө хүрээлүүлсэн байв. Иймд мөрдөн байцаах ажиллагаа хангалттай амжилт олж чадахгүй 1950 онтой золгох үед тэрээр шалгагдаж байх явцдаа савны хорт хавдраар хорвоог орхисон байдаг. Түүнийг нас барсны дараа хийж байсан бүхий л гэмт хэргүүдийг нь илрүүлсэн бөгөөд 1950 онд Tennessee мужийн хүүхдийн асрамжийн газар нилээдгүй хэл амны бай болсоор хаагдсан түүхтэй. Тэрээр 26 жилийн турш 5000 гаруй хүүхэд худалдсан бөгөөд 4000 гаруй хүүхдийн амь насыг бүрэлгэсэн хэмээн шүүх үзсэн байдаг.

Хэрэв генетикийн шинжлэх ухаан хангалттай хэмжээнд хөгжиж хүний дна-н хэлтэрхийгээс уг хүнийг нь дахин ургуулах боломж бүрдвэл эргэн амилуулж ялыг нь үүрүүлэх хүмүүсийн жагсаалтын эхний нүүрэнд түүний нэр явдаг аж.

Эх срувалж: tuuh.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen