ГАЗРАА ӨМЧИЛЖ ЧАДААГҮЙ ИРГЭД 9 САЯ 240 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА

ГАЗРАА ӨМЧИЛЖ ЧАДААГҮЙ ИРГЭД 9 САЯ 240 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА2003 онд батлагдсан газар өмчлөлийн тухай хуульд "Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ” гэж заасан байдаг. Ингэхдээ хуулийн хугацааг 5 жил гэж тусгасан. Түүнчлэн 2003 оноос хойш 2008, 2013 онд хоёр удаа хуулийн хугацааг  сунгасан билээ. Тэгвэл энэ оны тавдугаар сарын 1-нд мөн л сунгалтын 5 жилийн хугацаа нь дуусч байна.

Нийслэлийн хэмжээнд ахуйн зориулалтаар 0.7 га газрыг үнэгүй өмчлүүлэх тухай хууль хэрэгжээд тавдугаар сарын нэгний өдөр дуусгавар болох гэж байна. Гэтэл үүнээс цааш газраа өмчлөхөөр бол худалдаж авах нь. Инээдтэй ч юм шиг, нөгөө талаасаа дургүй хүрмээр ч юм шиг зүйлийн тухай Нийслэлийн газрын албаны дарга ярилцлагадаа дурдсан байна.

Эзэмшиж байсан газраа өмчилж авахдаа 700 метр кв-т гэж бодоход 9 сая 240 мянган төгрөгөөр өмчилж авна гэдгийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун хэлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen