Аялагчдын харааг булаасан Монгол

Аялагчдын харааг булаасан Монгол

 

Америкийн "www.lonelyplanet.com” сайт ирэх 2017 онд аялах тохиромжтой арван улсын жагсаалтыг жуулчдад санал болгосон байна. Энэ жагсаалтад Монгол Улс багтжээ.

 

Канад

 

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо ирэх оныг аялал жуулчлалын жил болгоно зарлаж, аялал жуучлалын салбарт их хэмжээний долларыг төсөвлөөд байна. 2017 онд тус улс жуучлалд сайхан дурсамж үлдээхийн тулд ихээхэн ажлуудыг хийж буй юм.  Хамгийн гол нь тус улс 150 жилийн ойгоо тэмдэглэх учир та бүхэн энэхүү боломжийг бүү алдаарай.

 

Колумб

 

 

Колумб улсад олон жил үргэлжилсэн дайн, мөргөлдөөн болон үймээн дуусгавар болсон билээ. Тиймээс та ирэх онд тус улсад очиж, байгалийн сайхантай танилцах боломжтой.  Ирэх онд Ватиканы тэргүүн Францис тус улсад долоон хоногийн хугацаатай шашны айлчлал хийнэ.

 

Финланд

 

 

800 жилийн турш финланчдууд Швед болон Оросуудаас тусгаар тогтнохоор тэмцэж эхэлсэн бөгөөд энэхүү зорилгоо 1917 онд биелүүлсэн билээ. Ирэх онд тус улсад түүхэн ой болох учир жуулчдын анхаарлыг татаж байна. 2017 онд Цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах юм.

 

Доминика

 

 

Доминика улсад та хүрэлцэн ирснээр зураг мэт байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой юм. Олон сая жуулчдыг хүлээн авсан наран шарлагын газрууд, найрсаг дотно уур амьсгал таныг хүлээн авах болно.

 

Балба

 

 

Балба улсад дэлхийн өндөр оргил Эверест бий. Өнгөрсөн 2014 онд тус улсад хүчтэй газар хөдлөлт болж, жуулчид болон уулчдыг оргил руу гарахыг бүрэн хориглоод байсан. Уг хоригийг энэ онд цуцалсан билээ. Та дэлхийн хамгийн өндөр оргилд гарахаас гадна байгалийн сайхантай танилцах боломжтой.

 

Бермуд

 

 

Бермуд улсаад хоёр цагийн дотор Америкийн хойд эрэгт хүрэх боломжтой. Ирэх зургаадугаар сард тус улсад Америкийн цомын тэмцээн зохион байгуулагдах болно.

 

Монгол

 

 

Ирэх онд тус улс шинэ нисэх буудлынхаа нээлтийг хийх болно. Монголын нийслэл үзэсгэлэнтэйгээс гадна тус улсад Азийн хөх сувд гэгддэг Хөвсгөл нуур оршдог.  2017 онд нийслэл Улаанбаатар хотноо 500 сая ам.долларын өртөгтэй "Shangri-La” цогцолбор нээлтээ хийнэ.

 

Оман

 

 

Оман улсад ирэх онд 120 сая ам.доллароор баригдаж буй "Гэр бүлийн парк” нээлтээ хийнэ. Мөн тус улсад Хажар нуурыг үзэх боломжтой.

 

Мьянмар

 

 

Мьянмар бол Зүүн Өмнөд Азийн нууцлаг улсууд нэг. Гэхдээ тус улсыг сонирхох жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

 

Этиоп

 

Этиоп улсад та ирсэнээр далайн эргээр зугаалж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Тус улс ирэх он олон орны агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж, жуулчдыг хүлээн авахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen