ОРОСЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ЗАРТАЙ АЛУУРЧИН

 ОРОСЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ЗАРТАЙ АЛУУРЧИН

 

Орчин үеийн Оросын түүхэн дэх хамгийн том цуврал алуурчин бол цагдаагийн офицер асан Михайл Попков. Тэрбээр 22 эмэгтэйг хүчиндэж, амийг нь бүрэлгэн, хоёр хүнийг алахыг завдсан хэргээр 2015 онд насаараа хоригдох ял сонссон.

Өдгөө 53 настай Михайл Попков нь 59 хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байгаа аж. Үдшийн бүрийгээр хүний хөл татрах үед Ангарск хотод машинаар явж, хохирогчдыг суулган авч явдаг байсан гэнэ. Заримдаа тэр цагдаагийн машинаа ашигладаг байжээ. "Хүн чоно” хочит Попков нь эдгээр хэргийг 1992-2010 оны хооронд үйлдсэн байдаг аж.

400-3 Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчин

Хэрвээ Попков нийтдээ 81 хүн алсан нь тогтоогдвол алдарт алуурчид болох 48 хүний аминд хүрсэн Александр Пичушкин, 52 хүний амь бүрэлгэсэн Зөвлөлтийн үеийн Андрей Чикатило нарыг хол хаях юм.

Попков өөрийгөө "цэвэрлэгч” гэж нэрлэж, төрөлх хотоо биеэ үнэлэгчдээс цэвэрлэж байна гэж боддог байсан гэнэ. Хохирогчидын дотор биеэ үнэлэгчид, хар тамхичид байгаа ч ихэнх нь гэр бүлтэй, энгийн 16-40 насны эмэгтэйчүүд байсан бөгөөд зөвхөн нэг эрэгтэй  байв. Тэрбээр  согтуу хөлчүү явж байсан, ёс зүйгүй амьдралаар амьдарч байгаа гэж үзсэн эмэгтэйчүүдийг авладаг байжээ. Эл аймшигт хэргүүдээ албан хаагч байхдаа, мөн 1998 онд тэтгэвэртээ гарснаасаа хойш үргэлжлүүлэн үйлдэж байсан нь тогтоогдсон юм.

mikhail-popkov-victims-4 Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчин

Попковын хэргийг мөрдөж буй байцаагч  Карчевский түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэж байгаа ч үйлдсэн хэргээ хүлээх чадвартай гэж дүгнэжээ.

PTToT3IXfoRjd Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчин

5007025_6706160-300x243 Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчин download-300x200 Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчин

Mihail-Popkov-s-zhenoj-Elenoj_foto-pustgovorat2017.ru_ Оросын түүхэн дэх хамгийн зартай алуурчин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen