"Миний дурлах бүсгүй"

"Миний дурлах бүсгүй"

 

Миний дурлах бүсгүй ааштай байж болно
Миний дурлах бүсгүй алдсан ч байж болно
Миний дурлах бүсгүй зүгээр л өөрийнхөөрөө байхад л болно
Миний дурлах бүсгүй зүрхнээсээ гэрэлтэж байхад л болно

Миний дурлах бүсгүй эрх ч байж болно
Миний дурлах бүсгүй эмзэгч байж болно
Миний дурлах бүсгүй эгч нар шиг минь сайхан байхад л болно
Миний дурлах бүсгүй ээж шиг минь сэтгэлтэй байхад л болно

Миний дурлах бүсгүй царайлаг өндөр туранхай байх албагүй
Миний дурлах бүсгүй цасан гоо шиг үзэсгэлэнтэй ч байх албагүй
Миний дурлах бүсгүй цайгаа чанаад дээжээ өргөчих ухаантай байхад л болно
Миний дурлах бүсгүй цагийн эргэлтийг элээлцэх тэнхээтэй байхад л болно

Амьдрал ямар заавартайгаа ирдэг биш дээ
Алдаа оноо тэнцүүхэн дэнсэлдэг хойно
Энэ хорвоогоос би төгс бүсгүй хайхгүй ээ
Ээж шигээ л бүсгүйг олж хайрлана аа

Хиргис Цогоо Отгонбаатар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen