Түүнийг ядуу гээд хайртай бүсгүй нь орхисон гэдэг...

Түүнийг ядуу гээд хайртай бүсгүй нь орхисон гэдэг...

 

Амьдралд боломж үргэлж дэргэд байдаг. Гэвч аль боломжийг сонгох нь хувь хүний асуудал байдаг бөгөөд энэ сонголтонд мөнгө нөлөөлөх тохиолдол маш их байдаг. Нэг залуу эд хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар хайртай бүсгүйгээсээ татгалзсан хариу сонсжээ. Бүсгүйн хувьд мөнгөтэй бол аз жаргалтай байж болно гэсэн ойлголттой.

Тэд 10 жилийн дараа нэгэн маш том худалдааны төвд тааралджээ. Бүсгүй нөхрөө хүлээн зогсож байлаа. Залууг харангуутаа таньжээ. 
- Хүүе сайн уу. За амьдрал сайн уу? Би их сайн амьдарч байгаа. Маш амжилттай яваа хүнтэй суусан. Миний нөхөр сард 15700$ авдаг гээд бод доо. Чи харин хэр зэрэг амжилтанд хүрсэн юм бэ дээ?

Маш их хайрлаж байсан эмэгтэйгээсээ ийм үг сонсоод нулимс нь гүйлгэнэж дуугүй зогсов. Тэр мөчид бүсгүйн нөхөр ирэв. Бүсгүйг үг хэлж амжаагүй байхад эхнэрийнхээ ярилцан зогсож байгаа хүнийг таниад

- Сайн байна уу, ноёнтон? Та миний эхнэртэй танилцаж амжсан уу?
- Өдрийн мэнд, ноён . . . ?
- Ноён Картер, эрхэм ээ.
Тэгсэнээ эргэж хараад эхнэртээ:
- Хонгор минь, чамайг даргатайгаа танилцуулъя. Миний ажиллаж байгаа 100 саяын төсөл чинь энэ хүнийх шүү дээ. 
Бүсгүй маш цочирдсон царайтай үг дуугарч чадсангүй. Залуу зүгээр л инээмсэглээд
- За ноён Картер, би явахгүй бол болохгүй нь. Би чухал ажилтай юм. Өнөөдөр тантай тааралдах таатай байлаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Түүнийг явахад хосууд араас нь харан зогслоо. Бүсгүй ухаан орон
- Энэ чиний дарга гэсэн үү?
- Тийм ээ, хонгор минь. Тэр их даруухан хүн. Түүний амьдрал их гунигтай түүхтэй юм билээ. Түүнийг зүгээр л ядуу залуу гэж хайртай бүсгүй нь орхисон гэсэн. Тэр маш их хичээж, өөрийнхөө толгойгоор маш их амжилтанд хүрсэн. Одоо тэр сард сая доллар олдог. 
Нөхөр нь гарч явахдаа
- Тэр бүсгүй энэ хүнтэй суусан бол их азтай байх байсан байгаа биз? гэхэд бүсгүйд хэлэх үг олдсонгүй. 
Бүх зүйл өөрчлөгддөг. Хэзээ ч өнгөц дүгнэлт битгий хийж бай...

 

Нийтэлсэн: Ш.Батзориг
https://www.facebook.com/batzorig.sh.9

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen