Захиа очдогсон бол С.Зориг таньд бичмээр л байна

Захиа очдогсон бол С.Зориг таньд бичмээр л байна даанч очихгүй юм даа . Зон олон минь олж умшиг.

Зовж зовж зуурдаар явчихсан ч
С. Зориг таны
Зороод тавьсан юм шиг 
Зормол хөшөөний тань
Зовхи нүднээс
Хацар даган цусаар уйлах шиг 
Хачин юм би олж харлаа 
Үнэхээр уйлсан байхаа таны хөшөө
Таньд л гэж хэлэхэд 
Хөөсөрсөн Ардчилал болгож болохгүй ээ
Хамгийн түрүүнд хар амиа бодож болохгүй 
Төр Улсаа дараа нь 
Ард түмнээ бод 
Адаг сүүлд нь хар амиа бод гэж хэлээд
Хамтрагч нартаа адлуулсан тэр хүн бол та
Хорин жилийн өмнө цаг бусаар явчихсан 
Хумхай шуналтнууд хамтарч нийлээд 
Таныг хороосон юм билээ 
Түмэн олон мэдсээн мэдсэн
Ард түмэн хорин жил 
Таныг алсан алуурчиныг , захиалагчыг нэхсэн 
Одоо харин олдоогүй л байна 
Олохыг ч хүсээгүй зарим нь бүүр 
Сонгуулиар С.Зоригийн хэргийг би илэрүүлнэ гээд 
УИХ ын гишүүн болж далдганасан 
Нөгөө сайн хүний нэрийг хэд худалдана гэдэг билээ
Ардчилалын алтан хараацай гээд таньтай хамт явсан 
Журмын нөхөд чинь Ерөнхийлөгч , тэрбумтан , банкны эзэн
Бүүр Улсын Баатар хүртэл болсон гээд та бод доо
Таныг байхад 
Бүтэн сайхан байсан Монгол Улс минь
Бүлэг хулгайч , гадна дотно мөнгний шуналтнуудын 
Данс , сейфийг дүүргэх мөнгний их уурхай болсон
Дотор газрын / гадаадын / хүмүүсийн хурууны үзүүрээр хөдлөдөг болсоон
Таван толгой , Оюутолгой том том уурхайнууд хулгайн гараар ороод дууссан
Лиценз , Тендер хоёроор 
Төрийн албаныхан хоол болгож хахууль авдаг болсон 
Тэр олон их мөнгөө гадаадад аваачиж дансан хийдэг 
Тэгээд ОФШОР данстан гэж том цол авдаг болсон
Монгол хүн ард түмэн төрөхөөсөө үхэхээ хүртэл Авилгад дарлуулаж байгаа 
Туул голын урдаар Зайсан тал Баячууд 
Тасганы овооноос хойш ядуус амьдарч байгаа
Зах зээлийн эдийн засаг 
Монополь эдийн засагтай 
Олон нийтийг хамарсан ямар ч үйлдвэр аж ахуй байхгүй болсоон
Бар , буудал , янхандалт , хар тамхи газар авсан
Ийм л капиталист , дарангуйлагч 
Муухай нийгэм сонгосоон МАНАН ынхан
Таны уйлдаг зөв өө 
" Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг " гэж та хэлсэн
Одоогоор тийм Саруул ухаантан төрөөгүй л байна 
Ноднин таныг алсан гээд 3 хүнийг шүүж ял өгсөн 
Ард түмэн итгээгүй 
Ахуйн шинжтэй аллаг гэж хаалттай шүүх хуралаар шийдсэн 
Ах , дүү , эхнэр чинь тэр хуралд очоогүй ээ 
Худлаа гэдгийг нь мэдсэн байх 
Үнэнийг худал болгодог 
Худлыг үнэн болгодог 
Хүн чанаргүй хатуу л нийгэм болчлоо 
Хэрхэхийг тэнгэр мэдэг 
Бурхан өршөөг .

Лхагвасүрэн Дарьганга

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen