АЛГАН ДЭЭРХ ЗУРААС ТАНЫ ТАЛААР ИНГЭЖ ХЭЛЖ БАЙНА
Таны гарын алган дээрх зүрхэн шугам таныг харилцаандаа ямар чиг хандлага баримталдаг тухай юу гэж хэлэхийг сонирхоод үзээрэй. Үүний тулд баруун гараа дэлгээд улаанаар зурсан хэсгийг сайтар ажиглаж өөрийнхтэйгээ харьцуулж аль бүлэгт багтахаа тодорхойл. Зүрхэн шугам гэдэг нь долоовор хуруу ба дунд хурууны орчимоос чигчий хуруу хүртэл үргэлжилсэн алган дээрх зураасыг хэлж байгаа юм.
A: Хэрвээ таны зүрхэн шугам дунд хуруу орчмоос эхэлж байгаа бол та удирдагч байх хандлагатай. Та хүсэл тэмүүлэл ихтэй, хэн нэгнээс хараат бус, ухаалаг ба шийдвэр гаргах чадвар таньд хангалттай бий. Та юм бүхэнд эмзэглээд байдаггүй бусадтай харилцахдаа хүйтэн хөндий талдаа хүн.
B: Таны зүрхэн шугам дунд хуруу ба долоовор хурууны завсраас эхэлж байгаа бол та бусдыг байнга халамжилж байдаг найрсаг нэгэн. Аливаа зүйлийг хийхдээ их болгоомжтой ханддаг ба шийдвэр гаргахын өмнө бага зэрэг эргэлздэг ч хүмүүс таньд итгэдэг. Та шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, ухаандаа захирагддаг.
C: Хэрэв зүрхэн шугам долоовор хурууны хэсгээс эхэлж байгаа бол та A бүлэгт хамаарна.
D: Эрхий хуруу болон долоовор хурууны дундаас эхэлж байгаа бол та их тэвчээртэй, хүнлэг, аливааг өөдрөгөөр хардаг, өрөвч нэгэн юм.