Алга болсон НОХОЙГОО 10 жилийн дараа олжээ

Алга болсон НОХОЙГОО 10 жилийн дараа олжээ

 

Тэжээвэр амьтад гэрээсээ төөрч алга болоод олдсон тухай маш олон түүх байдаг. Энэ удаад Абби хэмээх хар лабродор нохойн гайхалтай түүхийн талаар сонирхуулж байна.

 


        Дэвра Шүэйрвэлд 10 жилийн өмнө АНУ-ын Пеннсилвани мужийн Апполо хот дахь гэрийнхээ ойролцоо нэг настай Абби болон хүүхдүүдийнхээ хамт тоглож байх үеэр нохой алга болжээ. Тэгээд хаа сайгүй хайсан ч олдоогүй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэдний горьдлого тасарч Аббиг үхсэн хэмээн өдийг хүртэл бодож иржээ.
Гэвч Аббигийн түүх төгсөөгүйг хэн мэдлээ.

 


        Алга болсноосоо 10 жилийн дараа Абби эзнийхээ байшингаас  12 км-ийн зайтай байшингийн  өмнө гарч иржээ. Эзэн нь түүнийг нэг настай байхад алга болохоос сэргийлж нуруунд нь байршил тогтоогч чип суулгасны ачаар Аббигийн байршлыг тогтоожээ.


         Эзэн нь түүнийг олсон даруйдаа баярлан Аббиг "ГАЙХАМШИГ” хэмээн дууджээ.

 


Ийнхүү 10 жилийн дараа ирсэн Аббиг өнгөрсөн жилүүдэд хаана байсныг мэдээгүй ч олсон нь үнэхээр гайхамшигтай.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen