Гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларт хүрчээ

 

Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 2.5 дахин, өмнөх оны мөн үеэс 3 дахин өслөө. Нөөц нэмэгдэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 20 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн байна.

Түүнчлэн Монгол Улын Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад "Хуралдай”, "Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан. Мөн ОУВС-гийн донор орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь голлон нөлөөлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen