НОГООН АЛТ ТӨСӨЛ ДУНДГОВЬД
2017 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Сайнцагаан, Адаацаг, Сайхан-овоо сумдад Ногоон Алт төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд иргэд, малчдад шат дараалсан сургалт явуулсан юм.
Тэд аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгүүд болон бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нарт зориулсан ахисан түвшний сургалт явууллаа. Сургалтаар 2017 онд төслийн хүрээнд хийгдсэн ажлыг дүгнэсний зэрэгцээ 2018 оны ажлаа төлөвлөлөө.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэх, бэлчээр хамгаалагчдын нэгдсэн холбоог байгуулах, байгуулсан холбоод дундын сангаа бүрдүүлж холбоогоо идэвхижүүлэх, газар зохион байгуулах төлөвлөгөө боловсруулах, бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.