Манай нохой
Намайг багад манай хашаанд басар гээд сайхан нохой байлаа. Бүр бээлийн чинээ байхад нь айлаас хадаг сүү болж авчирсан халтар зүстэй зоригтой нохой л доо. Залуудаа бол самардаг байлаа манай хашаанд орж ирэх зоригтой нохой байтгуй гудамжаар явж байгаа нохойг хашаа давж очоод сэгсрээд хаячихдаг мундаг амьтан байсан юм. Шувуу шиг хашаан дээр сууж байдаг гудамжаар явж байгаа хүн амьтан манай хашааны хажуугаар чив чимээгүй бурхандаа залбираад өнгөрдөг байлаашд. Гэхдээ ухаантай бас хүүхэд хөгшидрүү хуцдагчгүй сайхан нохой байсан юм. Өө бичсэн чинь бүр нохойгоо саначихлаа. Тэгээд хөөрхий минь цагийн эрхээр хөгширөөд сормуус сахал нь бууралтаад худлаа хуцаж гүйсэн өвгөн нохой боловоо. Хичээлдээ явчихаад гэртээ ирсэн чинь нэг саарал пүдель хашаанд сууж байна. Ахын таньдаг ойн хамгаалагч өвгөн бурхан болоод ах тэднийд очсон чинь машиныг нь дагаж гүйгээд байхаар нь өрөвдөөд аваад ирсэн гэнэ. Ингээд 2 бүтэлгүй маркын ноходтой боловоо их эвтэй байна өө нэг идүүрээс идээд хамт худлаа хуцаж гүйлдээд лаг зүгээр. Тэр сааралыг маань ойн хамгаалагч сургачихсан өдөржин нэг чухал ажилтай амьтан энэ тэрүүгээр гүйгээд ундааны лааз түүдэг хоббитой гудамжинд хэвтэж байгаа лаазыг зүгээр байлгахгүй авчираад амбаарт овоолдог овоолоод нилээн их болгохоор нь шуудайлаад тушаачихна /өөрөө хоолны мөнгөө олдог/ овоолсон юмыг нь аваад явчихаар сандараад гялс гүйгээл ахиад цуглуулна шүү дээ. Насаар ч хавьцаа байсан байхаа хоёр дүлий өвгөн буу халж байгаа аятай шөнө хуцаж байгаад загнуулна. Тэгж байтал нохдын ороо оровоо. Хойд гудамжны нэг жингэр нохой дагуулж гүйгээд аймшиггүйгээр манай хашаанд хүртэл орж ирээд хэмлэлдээд хүн унтуулдаггүй ээ уур хүрээд цонхоор харсан манай 2 бас эр амтад юм хойно тэр хэдтэй нэгдэжээ даан ч шүдлэн ноход манай 2 өвөөг бол тоохгүй байна даа манай 2 хуцаж гүйлдээд энэ чинь манай хашаа би залуу байсан бол та нар будаа ухааны юм яриад байсан байлгүй хэхэ. Үнэхээр ч залуудаа тэр хавийн ноход манай нохойг хараад шууд зугатдаг байлаашд. За тэр яахав
Яг манай хойд айлд нэг айл нүүж ирээд миний үеийн аймар хөөрхөн охинтой ооё би хараастай байдаг байлаа. Ээжийн найзых нь хүүхэд гээд нэг бацаан ирж өнждөг байсан юм харах хүн байхгүй би хардаг хардаг ч юу байхав дэ бараг цуг тоглодог байсын. Нөгөө бацаантайгаа гэрт байж байсан хашаанд нохой уралцаад байна өнгөрсөн шөнө нь бас яг байшингын хойно ирээд пижигнээд унтуулаагүй болохоор шалны мод сүхээр зэвсэглээд гараад хөөлөө бүгд зугатаж байна шүү хойд хашааруу орохоор нь дагаад давж ороод хөөсөн хойд айлын байшин хашаа 2 хоорондох битүү зайруу тэнэг нохойнууд ороод явчихлаа. бид 2 инээд хүрээд нөгөө хэд чинь буланд гөлөгнөөд байж байна би шалны модоо бариад бацаан чулуу нүүлгээд зугатаад гараад ирэхээр нь би модоороо нэг сайн адис өгөөд явуулаад байлаа тэгсээр байгаад нөгөө хэргийн эзэн жингэр маань үлдлээ. Бацаан асууж байна агаа энийг яахав эмэгтэй юм чинь зодоод яахын тээ гэж байна би ч аанхаа гэх тэр агшинд нэг бодол харван орж ирлээ өчигдөр ямар ч үүрэггүй дагаж гүйгээд байсан 2 нохойгоо санаад чи очоод нохойнуудаа дуудаад ир гэсэн чинь яах гэж байгаан бариулах гэж байгаа юмуу гэхээр за бараг л гэсэн бацаан баясаад гүйлээ. Манай хоёр бөөвийсөн юм бацааныг дагачихсан гүйгээд ирлээ. Аая тэгээд нөгөө жингэрийг хараад дин дин дин хаха очоод үнэрлэсэн жингэр нүүр өгөхгүй суугаад байна бацаан чулуу авахаар нөгөө жингэр нь аргагүйн эрхэнд босоод босохоор нь 2 төгцөг оролдоод байдаг гэцүү гэцүү. Хахаха тэгээд болдог юм болдогоороо болоод манай басар мордчихсон ядаж байхад нөгөө тэнэг пудель маань урдааас нь мордсчихсон тэнэг байрлалтай байж байсан хашааны хаалга дугараад миний харж явдаг охин ороод ирдий шээт. Бид 2 луу нэг хараад нохойнуудруу нэг хараад гайхсан хоолойгоор та 2 юу хийж байгаан гэхээр нь хэлэх үг олддоггүй ээ тэгсэн тэнэг бацаан аймар бахархалтайгаар агаа бид 2 нохойнууддаа жингэр ш**лгаж байна гшшш. Нүүрнээс гал бутараад бантсандаа шууд зугатаад наас нөгөө охин хойно инээгээд байгаа нь сонсогдоод аймар юм болж билээ. Дараа нь манай 2 нохой ирээд хөл мөл долоогоод баярлаад байгаа юмуу хаашайн. хахаха #Copy