МЗЭ-ийн УЗ-ийн дарга А.Эрдэнэ-Очир Японы судлаач орчуулагч хатагтай Абира Миху-г хүлээн авч уулзлаа
Өнөөдөр МЗЭ-ийн УЗ-ийн дарга А.ЭРДЭНЭ-ОЧИР гүйцэтгэх захирал М.САРУУЛДАЛАЙ нар Японы судлаач орчуулагч хатагтай АБИРА МИХУ-г хүлээн авч уулзан хоёр орны түүх өв соёл зан заншил утга уран зохиолын тухай санал бодлоо солилцлоо.Орчин үеийн уран зохиол судлалын магистр хатагтай АБИРА МИХУ нь анх 1995 онд Монголд хөл тавьж байсан нэгэн бөгөөд Төрийн хошой шагналт Ч.ЛОДОЙДАМБА-ын "ЧУЛУУН", "СОЛОНГО", "ГЭРЭЭСЛЭЛ", "ХАЙР ЖИГШИЛ" өгүүллэгүүд дорнын их яруу найрагч БЭГЗИЙН ЯВУУХУЛАН-гийн "БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?", "АЛАГ ДЭЛХИЙД ТӨРСӨН МИНЬ УЧИРТАЙ", "НАЙЗЫН ДУРСГАЛД", "МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ", "ХҮСЭЛ" тэргүүт шүлгүүд Төрийн соёрхолт яруу найрагч ДОЛГОРЫН НЯМАА-гийн "ШӨНИЙН ТАЛД АДУУ ЯНЦГААНА", "ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ", "БОДОЛ" зэрэг шүлгүүд мөн яруу найрагч АУЗ ПУНЦАГИЙН БАДАРЧ, СГЗ Г.АЮУР-ЗАНА, А.ЭРДЭНЭ-ОЧИР, Б.ГАЛСАНСҮХ, Л.ӨЛЗИЙТӨГС, П.БАТХУЯГ нарын шилдэг шүлэг бүтээлүүдээс Япон хэлнээ хөрвүүлсэн Монгол-Японы уран зохиолын хөгжил дэвшил, өнөө ба ирээдүйн харилцаа холбоонд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн ажээ.Тэрбээр цаашид ч хоёр орны утга зохиолын судалгаа орчуулгын хүнд агаад адармаат гэгээн үйлсдээ сэтгэл шулуудан зүтгэнэ гэдгээ энэ дашрамт хүндэтгэлтэйгээр илэрхийлж байлаа...МЗЭ ч хатагтай АБИРА МИХУ-г дэмжиж халуун дотноор хамтран ажиллахаар боллоо.