Америкийн оргодлыг буцаав

 
 
Америкийн хууль  хэрэгжүүлэх байгууллагын хүсэлтээр Хятадын цагдаагийн байгууллага 14-нд Шанхайн  Пүдүнгийн нисэх онгоцны буудлаас Америкийн нэгэн оргодлыг эх оронд нь буцаав.  Хятадын цагдаагийн байгууллага Америкаас Шанхайд суугаа Ерөнхий консулын газрын  төлөөлөгчтэй хамт буцаах ажиллагаанд гэрч болсон байна. Энэ бол Хятадын  цагдаагийн байгууллагын Америкт буцааж өгч буй 4 дэх оргодол юм. Америкийн тал  энэ онд Хятадын талд хоёр оргодлыг буцааж өгсөн юм. Эх сурвалжаас үзвэл, уг гэмт  хэрэгтэн авто машин хулгайлаад Америкийн цагдаад нэхэмжлэгдсэн байна.
 
2009 оны  11-р сард Шанхайд ирж өнөөг хүртэл нуугдаж байжээ. Тэрээр англи хэлний багшийн  ажил хийж амьдарлаа залгуулдаг байсан гэнэ. Тэр өөр гэмт хэрэгт холбогдсон  мэдээлэлгүй байна. Энэ оны 8-р сард Америкийн тал Хятадын талд түүнийг шилжүүлэх  хүсэлт гаргасан юм. Түүний дараа Хятадын цагдаагийн байгууллага түргэн шуурхай  арга хэмжээ авч 9-р сарын 15-нд гэмт хэрэгтнийг саатуулсан байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen