Америкийн Холбооны нөөц валютын бодлогоо эрчимжүүлнэ

Америкийн Холбооны нөөц валютын бодлогоо эрчимжүүлнэ

 

Америкийн Холбооны нөөцийн агентлаг валютын бодлогоо эрчимжүүлж байна. Тэд энэ оны 10-р сараас эхэлж, 4.5 их наяд долларын өр төлбөрийг багасгаж, валютын бодлогоо эрчимжүүлэх болно гэж өчигдөр зарлажээ.

Мөн Америкийн Холбооны нөөцийн агентлаг өнөөгийн 1-1.25 хувьтай Холбооны сангийн хүүгийн хэмжээг өөрчлөхгүй гэжээ.

2015 оны 12-р сард банк санхүүгийн хямралын дараа анх удаа хүүгээ нэмснээс хойш, Америкийн Холбооны нөөц 4 удаа нийт 100 нэгжээр хүүг өсгөсөн бөгөөд он гарснаас хойш Америкийн Холбооны нөөц 3, 6-р сард 2 удаа хүүгээ нэмсэн байна.

Энэ онд бас 1 удаа, ирэх онд 3 удаа хүүгээ нэмж болзошгүй гэж Америкийн Холбооны нөөцийн газар зарлажээ.

Америкийн эдийн засаг түргэн сэргэх замдаа буцаж орсны дагуу, Америкийн Холбооны нөөцийн валютын чөлөөт бодлого нь хэвийн байдалд орж, хүүг нэмэхээс гадна өр төлбөрийг ч багасгаж, харьцангуй хэвийн төвшинд хүргэх болно.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen