Ираныг Йемений хуситуудад пуужин өгсөн гэдгийг үгүйсгэлээ

 

Йемений хуситууд Саудын Арабын нийслэл Эр-Рияд руу пуужин хөөргөснийг замд нь тосож устгасан. Харин хуситуудад пуужинг Иран улс өгсөн гэж Саудын Араб үзсэнийг Иран өчигдөр үгүйсгэжээ.

Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Касеми хэвлэлийн бага хурлаар мэдээлэхдээ, "Ингэж хэлж байгаа нь хохируулсан, хариуцлага үгүй, өдөөлтийн, өчүүхэн ч үндэс баримтгүй” юм. Йемений зэвсэгт этгээдүүдийн Саудын Араб руу пуужин хөөргөсөн хэрэг бол "Бие даасан” хэрэг бөгөөд бусад оронд холбоогүй" гэжээ.

Касеми "Иран Йемений зэвсэгт байгууллагад пуужин өгөх боломжгүй, Йемений зэвсэгт байгууллага өөрийн пуужингаа хэрэглэж байна, харин зөвхөн зайг нь уртатгасан байна" гэжээ.

Тэрбээр мөн Саудын Араб бусад орныг "өчүүхэн ч үндэс баримтгүй” зэмлэж байгаагаа зогсоохыг шаарджээ. Йемений хусит зэвсэгт бүлэглэл 4-нд Эр-Риядын олон улсын нисэх онгоцны буудал руу баллистик пуужин хөөргөж, Саудын Арабын агаараас хамгаалах арми амжилттай тосон авч сүйрүүлсний улмаар хүн ард эндэж, эд хөрөнгө хохирсонгүй.

Энэ бол Саудын Араб зэрэг орнууд хусит зэвсэгт бүлэгллийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагаа авсан 2 жилийн гаруйн хугацаанд, хуситзэвсэгт бүлэглэл анх удаа Саудын Арабын нийслэл руу пуужин хөөргөж байгаа хэрэг юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen