"Манай улсын далбааг буулгаж, ОХУ-ыг доромжилсон" хэрэгт хариу өгнө
ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр "Тус улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар болон Вашингтон дахь худалдааны төлөөлөгчийн газрын дээрх ОХУ-ын төрийн далбааг АНУ дур зоргоороо буулгасан явдал бол ОХУ-ыг доромжилсон үйл ажиллагаа юм. ОХУ үүнд хатуу эсэргүүцэл илэрхийлж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдлээ.
Тэрбээр "АНУ ОХУ-ын далбааг буулгахдаа Оросын талаас зөвшөөрөл аваагүй, мөн АНУ Оросын талын тэдгээр байгууллагад байсан бичиг баримтыг үлдээж шалгах оролдлого хийсэн байна.
Орос, Америк хоёр улсын консулын гэрээний дагуу, эдгээр дипломат байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ч Америкийн тал ямарваа цаг үед, ямарваа газарт эдгээр баримт бичигт ойртох эрхгүй юм. Америкийн тал дипломат харилцааны адил тэгш байх зарчмыг анхааралдаа авахыг Оросын тал анхааруулж байна" гэжээ.