Монгол Улс Умард Солонгосын хөлөг онгоцуудад далбаагаа ашиглуулахаа зогсоов

Монгол Улс Умард Солонгосын хөлөг онгоцуудад далбаагаа ашиглуулахаа зогсоов

 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудын хэрэгжилтийн талаарх хамгийн сүүлд гаргасан тайланд дурдсанаар, 2270 ба 2321 тоот тогтоолуудыг баталснаас хойш Монгол Улс Умард Солонгосын нийт 17 хөлөг онгоцонд далбаагаа ашиглуулахаа зогсоожээ.

2016 оны долдугаар сарын 11-нд Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан тогтоолуудын хэрэгжилтийн талаарх өмнөх тайланд "Умард Солонгосын 14 хөлөг онгоц гэрээгээр Монголын далбааг ашиглан үйл ажиллагаа явуулж байсныг цуцалсан” гэж байсан юм.

"Монгол бол далайд гарцгүй улс. Тус улсын төрийн далбааг ашиглан гадаадын 400 гаруй хөлөг онгоц далай тэнгист явж байна” гэж 2017 оны 3 дугаар сарын 27-нд Аюулгүйн Зөвлөл мэдэгдээд "Монголын тал далбааг нь ашиглан далай тэнгист явж байсан Умард Солонгосын 17 хөлөг онгоцны оператортай байгуулсан гэрээгээ цуцалсан. Ингэснээр Монголын далбааг ашиглан явж байгаа БНАСАУ-ын нэг ч хөлөг онгоц одоо байхгүй” гэжээ.

Харьяалагдах улсынх нь эсрэг авсан хатуу хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд хөлөг онгоцууд гуравдагч орны далбаан дор үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Үүний дагуу Умард Солонгосын хөлөг онгоцууд Монголын далбааг ашиглан далай тэнгист гарч байжээ.

/https://www.nknews.org/2017/04/mongolia-deregisters-more-north-korean-ve...

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen