Каталон тусгаар тогтнолоо зарлахаа түр хойшлуулж, Испанитай хэлэлцээ хийхээр боллоо

Каталон тусгаар тогтнолоо зарлахаа түр хойшлуулж, Испанитай хэлэлцээ хийхээр боллоо

 

Өчигдөр буюу X/10-ны өдөр Испаний өөртөө засах муж Каталоны парламент тусгаар тогтнолоо албан ёсоор зарлахаар шийдээд байсан.

Гэтэл тус мужийн засаг захиргааны тэргүүн Карлес Пуйчдемон тусгаар тогтнолоо зарлахыг түр хойшлуулж, Испаний эрх баригчидтай хэлэлцээр хийх эрх өгөхийг парламентаасаа хүслээ.

Тэрбээр мөн аравдугаар сарын 1-нд болсон бүх нийтийн санал асуулгын үр дүнд өөрт нь Каталоны тусгаар тогтнолыг зарлах мандат олгосоныг батлан хэлжээ.

"Каталоныг бүгд найрамдах засаглалтай тусгаар тогтносон улс болгон зарлах мандатыг би аваад байна. Гэвч би тусгаар тогтнолыг зарлах хугацааг хойшлуулж, эхлээд тохиролцоонд хүрэх замыг санал болгож байна” хэмээн Барселонд хуралдсан парламентын чуулган дээр тэр хэллээ.

Пуйчдемон санал асуулгын үр дүнд Испаний засгийн газрын үзүүлж буй хариу үйлдлийг хүчтэй шүүмжилж, Каталончуудын хувьд Испани хүмүүсийг үзэн ядах үзэл гаргаагүй, хоёр үндэстэн харилцан ойлголцох хэрэгтэй байгааг илэрхийлж байна.

Хэрвээ Барселон тусгаар тогтнолоо зарлавал Испаний засгийн газар үүнийг хууль бус гэж үзэн, дэг журам, ардчиллыг тогтоох арга хэмжээ авна гэж мэдэгдсэн ба Каталоны удирдагчийг баривчлахаар испаний цагдаа нар бэлэн байдалд байсан юм. 

Ийнхүү Каталоны тусгаар тогтнол төвөгтэй байдалд ороод байна.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen