Энэтхэг улс тусгаар тогтнолын 70 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэв

Энэтхэг улс тусгаар тогтнолын 70 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэв
Энэтхэгийн тусгаар тогтнолын 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди үг хэлж  Энэтхэгчүүд бүрийн наймдугаар сарын 15-ны өдөр буюу өчигдөр тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг нь хөрш Пакистанаас нэг өдрийн зайтай гэсэн үг юм. Ерөнхий сайд Нарендра Моди хэлсэн үгэндээ кашмирчуудыг онцлон дурьдаж, кашмирчуудтай хамт байхыг ард түмэндээ  уриалжээ. Мөн "төлбөр төлөөгүй” гэх шалтгаанаар нийлүүлэгч компани хүчил төрөгчийн аппаратны шингэн хүчил төрөгчийг нийлүүлээгүйн улмаас эмнэлэгт 60 хүүхэд амьсгал хураасан хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй Энэтхэгийн ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байна гэж Н.Моди хэлээд, эмгэнэл илэрхийллээ. Энэтхэг бол лалын шашинт эрэгтэйчүүд гурван удаа "talaq” гэж хэлээд хэдхэн минутын дотор эхнэрээсээ салах боломжтой уламжлалыг мөрдсөөр буй цөөн хэдэн улс орны нэг бөгөөд энэтхэгийн Дээд шүүх энэ асуудлыг удахгүй шийдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа билээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen