Пакистанчууд Энэтхэгийн ерөнхий сайдад тагтаагаар захидал илгээж заналхийлжээ
Энэтхэгийн хил хамгаалалтын албаны ажилтнууд улсынхаа Ерөнхий сайд Нарендра Модид хаягласан захидлыг шуудан зөөгч тагтаанаас авч Засгийн газартаа дамжуулсан байна.
Хилчдийн хэлснээр бол Пакистаны талаас нисч ирсэн шуудан зөөгч тагтааны авчирсан урду хэлээр бичсэн захидал дотор Энэтхэги улс, ерөнхий сайдыг заналхийлж "Моди чи сонс. Пакистаны хүүхэд бүр тэмцэлд босоход бэлэн байна. Бид Кашмирын өшөөг авах болно. Энэ бол чиний 1971 оны үеийн Пакисьтан биш” гэсэн байжээ.
Үүний өмнө Энэтхэгийн ерөнхий сайдыг заналхийлж, урду хэлээр бичсэн захидал зүүсэн хэдэн арван мянган агаарын бөмбөлөг хил давсан гэж мэдээлж байсан юм.