ЭЭЖЭЭ ГЭЖ ДУУДВАЛ.....

ЭЭЖЭЭ ГЭЖ ДУУДВАЛ.....

 

Тээр жил Тунгалаг хэмээх бүсгүйн элэгний церрози өвчнөөр өвчлөн, хоёр хүүдээ хань болон яваа түүхийг нулимс мэлтрүүлэн үзэж суусан билээ. Гэтэл энэ хавар тэр явдал надад бодитоор учирсан юм. "Элэг яаралтай солиулахгүй бол эмчилгээгүй болжээ" гэх эмчийн үг.

4-12 насны гурван хүүгээ, амьдралын төлөө зүтгэж яваа нөхрөө орхиод явмааргүй байлаа. Амь амьдрал, сайн сайхан хорвоог орхимооргүй..... Тэр үед л би хөөрхий Тунгалагийн зангираад байсан дууны учрыг ойлгосон доо.

Тэр бүсгүй бид хоёр хэзээ ч бууж өгдөггүйгээрээ ямар адилхан байсан гээч. Би энэ хугацаанд сар бүр эмнэлэгт хэвтэж, хэвлийд дүүрэх усаа шимэгдүүлж, донор олох гэж чадлаараа хичээсэн юм. Эгчийн маань хүү, 23 настай Сайнбилэг дүү минь надад элэгнийхээ 3%1-ийг өгөхийг зөвшөөрсөн ч элэг солиулах болон хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ их үнэтэй аж. 

10 сарын 15-ны өдөр гэхэд би 1-р эмнэлгийн дансанд 85 сая төгрөг байршуулах ёстой болсон. 30-ны өдөр Солонгосоос ирэх эмч нар элэг дэлүүг минь авч, сайхан сэтгэлт дүүгийн минь элэгнээс шилжүүлэн суулгах юм. Энэ хугацаанд зарж болох бүхнээ зарсан бидэнд хагалгаанд ороход мөнгөн тусламж хэрэгтэй боллоо. Хэтэрхий оройтохоос нь өмнө, босч чадахаа болихоос минь өмнө надад, гэр бүлд минь туслаач, ах дүүс минь.

Энэ бяцхан гурван хүүгээ дуудвал би амь минь тасарсан ч хашгираад босох тэнхээтэй эх хүн. Ээжээ гэж дэлхий дүүртэл дуудуулж явахад минь туслаач. 

Элэг минь төлжин эдгэсэн хойно хэрэг гарвал надаас тусламж гуйгаарай. Амьдрал ямар үнэтэй олддогийг мэдэх учраас би заавал туслана.

Хаан банк: 5077015648
5077015648
5077015648

Эх үрийн хагацал бүү үзэгдэг гэж залбирсан Ёндонжанхарын Соёлням
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen