Энэтхэг сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт шударга ёсыг шаардав

Энэтхэг сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт шударга ёсыг шаардав

 

Сэтгүүлч Гаури Ланкешийг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдэж, шударга ёс тогтоохыг шаардсан 15 мянга гаруй хүн Энэтхэгийн Бангалор хотод жагсчээ. Тэдний дунд зохиолч, сэтгүүлч, эрдэмтэд гээд олон хүн байжээ.

Бусад нь чөлөөт илтгэл уншиж байх зуур олон хүмүүс "Би бол Гаури” гэсэн зурагт хуудас барьсан байжээ.

Цагдаа нар сэтгүүлчийн аллагын хэргийг мөрдөн байцааж эхэлсэн ч одоогоор хэрэгтнийг бариагүй байгаа юм.

Ланкеш энэ сарын 5-нд гэрийнхээ гадаа буудуулж нас барсан юм. Тэрээр сүүлийн үед амиа алдсан энэтхэг сэтгүүлчдийн хамгийн тод томруун төлөөлөл болжээ.

Түүнийг амиа алдсаны дараахан жагсагчид Энэтхэгийн хэд хэдэн хотод жагсаал  хийсэн юм. Гэвч энэ удаагийн эсэргүүцэл хамгийн томоохонд тооцогдож байна. Гаури Ланкеш бол зүүний үзлээрээ ихэд алдаршсан сэтгүүлч байжээ. Сэтгүүлчийнхээ хувьд тэрээр улс төр дэх Хиндугийн зарчимд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсны дээр ангийн системийг хүчтэй эсэргүүцдэг байв.

Мөн тэрээр Засгийн газрын эсрэг цуст тэмцэл өрнүүлсэн Маоист босогчдыг дэмждэг байжээ. Иргэний нийгмийн 21 бүлэг энэхүү жагсаалыг галт тэрэгний зогсоолоос эхэлсэн байна.

Жагсагчид дуу аялан "Гаури урт наслаг” хэмээн уриа лоозон барьжээ. Түүнчлэн олон тооны хүн толгойдоо хар тууз уяж, "Би бол Гаури” хэмээн бичсэн байв. Одоогоор гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй байгаа ч хэн нэгний хилэн энэ хэргийн шалтгаан болсон гэж үзэж байгаа юм. Цугласан хүмүүс шударга ёсыг шаардаж, хар шүхэр болон лоозонгоор ижилссэн байна.

Энэтхэгийн Коммунист намын тэргүүн, улстөрч Ситарам Иечури энэхүү жагсаалын голлох төлөөлөл нь байв. "Би "Би бол Гаури” гэж хэлэхдээ бид дуугүй суухыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Социалист, шашны бус энэтхэгчүүд амьд хэвээр байна гэдгийг хэлж байгаа юм” гэж тэрээр ярьжээ. Тэгвэл баримтат кино бүтээгч Ракеш Шарма "Бид та нарын урд очно. Бид та нарыг хүлээхгүй. Бүгд та нарын "бай” болох ёстой юу?” гэж асууж байв. Түүнчлэн сэтгүүлч Псайнат, улстөрч Ражийв Гоуда, нийгмийн идэвхтэн Мэдха Паткар, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Кавита Кришнан нар энэхүү жагсаалд нэгджээ. "Эрх чөлөө бол ямар нэг муу зүйлийн илэрхийлэл байх ёсгүй. Өөрийнхөө санаа бодлоо шударгаар илэрхийлснийхээ төлөө үхэж ч мэдэхээр байна” гэж жагсаалд оролцсон оюутан Пийрл Габриел ВВС-д ярьжээ.

Төрийн бус байгууллага болох Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос Энэтхэг улсыг сэтгүүлчдийг хамгаалах тал дээр хамгийн муу үзүүлэлтээр үнэлсэн билээ. Тэдний судалгаагаар 1992 оноос хойш хамгийн багадаа 27 сэтгүүлч амиа алдсан нь тэд Энэтхэгт ажилладаг байсантай холбоотой гэдгийг харуулж байгаа юм.
 
 
Ж.ЦОГЗОЛМАА /зууны мэдээ/
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen