АН-ын "Говийн бүсийн чуулган -2017" энэ сарын 08-11-ны өдрүүдэд болно 0 Сэтгэгдэл 342 Уншсан 2017/09/08 Ардчилсан нам ээлжит бүсийн чуулга уулзалтаа хийх гэж байна. Өмнөговь аймгийн Ханхонгор суманд ирэх есдүгээр сарын 8 – 11-ний өдрүүдэд "Говийн бүсийн чуулган – 2017” чуулганыг зохион байгуулах юм байна. Чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Нийслэлийн Хан-Уул, Багахангай дүүргүүдийн ардчилсан намын гишүүд оролцоно. Мөн намын дарга, удирдлагууд оролцох юм байна. Өнгөрсөн сард АН-ын Зүүн бүсийн чуулган болж өнгөрсөн билээ. Хуваалцах: