Мексикийн хил дагуу хана барих эхний зураг төслийг гардууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексиктэй хил залгаа зурвасаар хана барих шийдвэрийг гаргасан. Үүний хүрээнд хилийн дагуу хана барих 4 компанийг сонгон авч, зураг төсөл, ажлын төлөвлөгөөний хяналтыг хийж дууслаа. Компаниуд өчигдөр албан ёсоор төслийн эхний шатны зураг төслүүдээ гардуулсан байна.
Уг ажлыг АНУ-ын Гаалийн ба хил хамгаалах газар хариуцаж авсан юм. Мексикээс цувах цагаачдыг зогсоох зорилготой бетонон хана 9 метр өндөр (зарим газраа 10-30 метр), карказ төмрөөр цутгах аж.
Компаниуд хананы суурь, эхний цутгалтыг хийхийн тулд хоёр сар зарцуулах бөгөөд эл ажил нийтдээ 2 жилийн хугацаанд хийгдэх гэнэ. Дөрвөн компани тус бүр 387 мянган ам.долларын урьдчилгаа төлбөрийг АНУ-ын Засгийн газраас гаргуулжээ.
Т.Бат