"Монцемент үйлдвэр" эргэлтийн усны 90 хувиа дахин боловсруулан ашиглаж байна

"Монцемент үйлдвэр" эргэлтийн усны 90 хувиа дахин боловсруулан ашиглаж байна

Үндэсний үйлдвэрлэгч Олон улсын ISO, монгол улсын MNS 3091, 0974 : 2008 болон европын стандартыг хангасан олон төрлийн, өндөр чанартай цемент, чулуунцар үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангадаг Монцемент компани ашиглагдаж байгаа усныхаа 90 хувийг дахин ашиглаж байна.

Монцемент үйлдвэр нь хуурай аргын технологиор цемент үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь нойтон аргын технологиос 5 дахин бага ус зарцуулагддаг аж.

Мөн үйлдвэрийн эргэлтийн усны 90%-ийг боловсруулан дахин ашиглах ус цэвэршүүлэх нэгдсэн системтэй эко үйлдвэр юм. Энэ үйлдвэрийн эко тодотголын онцлог нь тоосжилт, азот, хүхрийн ислийн ялгаруулах хэмжээ нь Монгол улсын болон Европын стандарт, шаардлагыг хангасан байгаль орчинд ээлтэй технологитой, эрчим хүч, түлшний хэмнэлт ихтэй, ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн 90% – ийг дахин ашиглах технологитой, үйлдвэрийн хаягдал дулаан хийг ашиглан 5 мегаватт хүртлэх цахилгаан үйлдвэрлэх Монгол Улсдааанхны шинэ технологийг нэвтрүүлж байгаагаараа бусад цементийн үйлдвэрүүдээс онцлог давуу талтай болжээ.

Монгол улсын өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож гадаад валютын урсгалыг дотооддоо барих энэхүү үндэсний үйлдвэрлэл нь орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, 500 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх маш чухал ач холбогдолтой юм.

ЭХ СУРВАЛЖ: ORD.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen