Хамтдаа туулсан 17 жил минь

Хамтдаа туулсан 17 жил минь

 

Би эхнэртэйгээ 19 настайдаа танилцсан, дурласан, хайрласан.Тэгээд амьдралыг хамт туулах хүсэлтэй байгаагаа мэдэж өөрсдийн хүсэл
 шийдвэрээр 22 насандаа найз нарынхаа өмнө сүй тавьж билээ. Энэ бол 2002 он. Үүнээс хойш хамтдаа л байвал бүх зүйл болох юм шиг санагдаж биднээс өөр хэн ч чухал биш санагдаж, ямар ч асуудал асуудал биш юм шиг харагдаж бас хайртай хүнээ өдөр бүр хажуудаа байгааг харах шиг аз жаргал байсангүй. Үүнээс хойш нэгэн л мэдэхэд 4 жил өнгөрсөн байлаа. Бид хамтдаа 26 нас хүрэхдээ гэр бүлийн харилцаан дотор ээж аав, мөнгө санхүү, найз нөхөд, зугаа цэнгэл нэр хүнд гэх мэт олон зүйлийн хэм хэмжээг, хил хязгаарыг үл ухамсарлан зөрүүдэлснээс олон асуудлуудыг өөрсдийн амьдралд бий болгосон байлаа. Эдгээр асуудлаа даван туулж чадахгүй аргаа барахдаа бүр салж тусдаа хүртэл амьдарч байлаа. Энэ үеийг бид өөрсдийн хүчээр давж гараагүй. Бидэнд үнэхээр сайхан сэтгэлтэй, үлгэр жишээ болсон Бурханлаг зан төрх, үзэл бодолтой нэгэн гэр бүл зөвлөн дагуулснаар энэ харанхуй үеийг даван туулж 27 нас хүрэхдээ буюу 2006 онд насан туршийн амлалт бүхий жинхэнэ эрүүл, төлөвшсөн итгэл сэтгэл дээр суурьлан хууль ёсний эхнэр нөхөр бололцож хуримаа хийсэн түүхтэй.. Харин одоо бид 36 настай 4 сайхан хүү, нэг үзэсгэлэнтэй хөөрхөн охины эцэг эх болцгоосон. Тэр цаг үеэс хойш бид хамтдаа уйдах завгүй амьдарсаар 10 жилийг ардаа орхижээ. Ингээд анх танилцсанаасаа хойш 17 жил, том хүү маан мэндэлснээс хойш бол 13 жил, харин хуримаа хийснээсээ хойш 10 жилийг ардаа үджээ. Тэгэхлээр энэ жил бидний хуримын 10 жилийн ой тохиож байна гэсэн үг. Тиймээс юуны түрүүнд хамгаас хайртай гэргийдээ бидний гэрлэлтийн 10 жилийн ойн баярын мэнд хүргэе! Чамдаа хайртай бас баярлалаа!
Харин ах дүүс болон найз нартаа нэг үнэнийг хэлэх ёстой! Энэ өдөр бол бидний амьдралын хамгийн чухал өдрүүдийн нэг ч гэлээ үнэндээ заримдаа мартаад, заримдаа ямар нэгэн ажил гараад, заримдаа мөнгө санхүү гэх мэт мундахгүй олон шалтгаанууд амьдралд гарч ирэн өнөөдрийг хүртэл сэтгэлд хүртэл энэ өдрийг хүртэл чанартай, утга учиртай тэмдэглэн өнгөрөөж чадалгүй өнөөдрийг хүрснээ нуулгүй хүлээн зөвшөөрч хүлцэл өчиж байна. Харин надад нэг хүсэл байсан нь 10 жилийн ойгоо ёстой сайхан мартагдахааргүй тэмдэглэх юмсан гэж хүсч байлаа. Тэгтэл юу юугүй энэ жил бидний гэрлэлтийн 10 жилийн ой болчихлоо. Харин энэ хүслээ биелүүлэх яг энэ жил бидний гэр бүл болоод улс эх орон тэр бүү хэл дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямралтай нүүрэлдсэн нь үүнийг биелүүлэхгүй байх хангалттай том шалтгаан байсан. Амаргүй байсан өнгөрөгч жилүүдийг бодоход амьдралын хүндийг туулахад минь хажууд минь хамгийн их хүч дэм, учир шалтгаан болсон нэг хүнийг би санав. Энэ бол миний эхнэр байсан юм. Тэгээд би хамгийн сайхан хүслээ хамгийн боломжгүй мэт хэцүү үедээ хийхээр шийдсэн юм. Хэн энэ баярт өдөр маань ийм амаргүй үед таарна гэж санах вээдээ. Гэвч миний олж мэдсэн хамгийн сонирхолтой бас хөгийн зүйл юу байсан гээч? Үнэндээ өнгөрсөн 10 жил бид багагүй амжилттай байснаа олж харсан юм. Тэгээд хүн амжилттай байвал улам бүр л завгүй болж үнэ цэнэтэй хайртай зүйлсээ мартаж харин ядрахдаа санаж харамсдаг юм байна. Тэгээд би энэ удаа хэдий боломж бага харагдаж байгаа боловч энэ нөхцөл байдалын өөдөөс сөрсөн базаа хийхээр шийдлээ. Тэгээд эхнэртэйгээ энэ жил хамтдаа Хавай явж амрахаар шийдлээ бодлоо, залбирлаа, итгэлээ, зүтгэлээ. Юу гээч? Би яг одоо эхнэртэйгээ хамт Хавай руу нисч байна. Яг одоо миний эхнэр миний мөрийг налан унтаж байна. Энэ бол миний төсөөлөн харж байсан зураглал мөн байна.
Миний энэ зүйлийг бичиж байгаа шалтгаан гэвэл өөрийн аялж байгаагаа хэн нэгэнд гайхуулах гэсэндээ бус харин өөрсдийнхөө төлөө олон сайхан зүйл төлөвлөсөн ч нөхцөл байдлыг харан шантарч байгаа олон хосууддаа, жаргал зовлонгоо хамтдаа хуваалцан яваа мянга мянган гэр бүлүүдээ урамшуулан ятгаж байгаа юм. Бид үнэндээ боломжтой бус боломжгүй үедээ хамгийн том хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлж чадлаа. Мэдээж биднээс итгэл зүтгэл шаардана. Төлөх ёстой зүйлс гэж байгаа. Мэдээж бүх хүн Хавай явах ёстой ч гэсэн биш. Хамгийн гол нь таны дотор байгаа хайртай эхнэр нөхөртөө барих тэр сайхан хүслээ гүйцэлдүүл. 
Бидэнд энэ зүйл болсон юм бол танд ч бас боломжтой. Хайртай бүхнийхээ төлөө сайн сайхан зүйлсийг хүсэн тэмүүлэхээ бүү зогсоо. Битгий бууж өг! 
Таны хайртай бүхний төлөө сайн сайхан бүхэнд итгэгч Амартүвшин-гийн гэр бүл.

 

Хамтдаа туулсан 17 жил минь

 

Хамтдаа туулсан 17 жил минь

 

Хамтдаа туулсан 17 жил минь

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen