1971 оны 09 сард Монголын Дорнодын талд болсон тайлагдашгүй нууц хэрэг
1971 ОНЫ 09 САРД МОНГОЛЫН ДОРНОД ТАЛД БОЛСОН ХХ ЗУУНЫ ТАЙЛАГДАШГҮЙ ХЭРЭГ МАОГ ЗАЛГАМЖЛАГЧ МАРШАЛ ЛИНЬ БЯОГИЙН ОНГОЦНЫ СҮЙРЛИЙН ТУХАЙ
1969 оны 4-р сарын 1-нээс 24-ний хооронд Бээжинд хуралдсан Хятадын коммунист намын Их хурлаас Маршал Линь Бяог Хятадын дарга Маогийн албан ёсны залгамжлагчаар тодруулжээ.
Линь Бяо нь Хятадын коммунист нам, Хятадын коммунист намыг үндэслэн байгуулахын төлөө Мао, Жоу-Эньлай, Дун Биу, Чэнь Таньцю, Хэ Шухэн, Вань Изинмэй , Дэн Энь Минь нартай мөр зэрэгцэн тэмцэж явсан Хятадын Төр нийгэмийн том зүтгэлтэн түүхэн бие хүн юм. Тэрбээр туулсан амьдрал тэмцлээрээ Хятадын нэгэн үеийн түүхийг бичилцсэн байна.
Линь Бяо нь 1906 онд Хятад улсын Хубэй мужийн Хуанган хошууны Хуйлуншань тосгонд жижиг үйлдвэрийн эзэний гэр бүлд төржээ. Түүнийг багад Юй Жун гэдэг байжээ.
Линь 1925 онд ХКН-д элсэн орсон.1927 оны 08.01-нд Хятадын Наньчанд гарсан бослогын нэгэн том отрядыг Линь Бяо удирдсан бөгөөд хожим энэ өдөр нь Хятадын чөлөөлөх армийн төрсөн өдөр болсон байна. Энэ үеэс Линь, Мао дарга хоёрын дотно нөхөрлөл эхэлж, хожмоо ” Соёлын хувьсгал”-ын үед улам зузаарчээ. Мао Зэдун ” Соёлын хувьсгал”-д армийн гүйцэтгэх үүргийг онцлон товойлгохыг эрмэлзэж, 1966 оны 5-р сарын 7-нд Маршал Линь Бяод явуулсан захидалдаа ” Хуарангийн социализмын үзэл санааны дагуу арми, ажилчин, тариачин, сэхээтэн, сурагчид, албан хаагчид хэрхэн ажиллах товч хөтөлбөр”-ийг гарган явуулжээ. Тэгэхдээ Мао Зэдун улс орны нийгэм эдийн засгийн амьдралд арми зонхилох үүрэг гүйцэтгэх ёстойг заагаад, Линь Бяогоос БНХАУ-ын улс ардын аж ахуйг өвч бүрэн цэрэгжүүлэхийг шаарджээ.
1966 оны 8-р сары 1-нд хуралдсан ХКН-ын Төв хорооны бүгд хурал Мао даргын шаардлагаар ХКН-ын дээд удирдлагуудад зохион байгуулалтын өөрчлөлт хийв. Ийнхүү Төв хорооны таван орлогч дарга / Лю Шаоци, Жоу Эньлай, Жу дэ, Чэнь Юунь, Линь Бяо нар/-ын оронд ганцхан Линь Бяог үлдээсэн байна.
ХКН-ын 1Х Их хурал Маршал Линь Бяогийн уншсан ” Улс төрийн тайлан”-г сонсож, түүнийг үндсэн шийдвэр болгож, намын шинэ дүрэм баталж Төв хороог эмхлэн байгуулав. Хятадын намын дүрмэнд Линь Бяог ” Нөхөр Мао Зэдуны үзэл санааг хэрэгжүүлэгч мөн” гэсэн зээлт оруулжээ.
Маршал Пэн Дэ Хуайн дараа 1959 оны 4-р сард Хятадын Батлан хамгаалах яамны сайдаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Линь Бяог томилсон. Линь Бяо нь 1954 оноос Ерөнхий сайдын орлогч даргаар, 1965 оноос Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсон байна. 1955 онд БНХАУ-ын маршал цолыг Хятад ард улсын төлөө байгуулсан гавьяаг нь үнэлэн олгожээ.
Ийнхүү Хятадын маршал, Мао даргын албан ёсны залгамжлагч Линь Бяо Монголын талд онгоцны осолд орж, учир битүүлгээр амь эрсдэх / 1971 оны 9 дүгээр сарын 13/ хүртлээ БНХАУ-ын нам, цэрэг, төр засгийн хоёр дахь удирдагч байв. Тэр 48 наснаасаа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор, сүүлийн 12 жилийн турш Батлан хамгаалах яамны сайдаар ажилласан ба, Хятад улсын 13 маршалын нэг байжээ.
Маогийн сургаалд олон жилийн турш тууштай үнэнч явсан маршал Линь Бяо амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Маотай үзэл бодлын хувьд эрс тэрсэлдэж байжээ.
Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болох юм. Үүнд
1. Лю Шаоци шоронд үхсэн учир, Хятад улсын дарга буюу Төрийн тэргүүний суудал онгойжээ. Энэ тушаалд очооч гэж Линь Мао даргыг гуйх болсон төдийгүй намын хурал дээр албан ёсоор зарлажээ.Ийнхүү Маогийн өөрийг нь зайлулах нь гэж бодсон хардалт зөрчилйиг улам хурцатгасан болов уу. Линь Бяогийн эхнэр Е Цюнь болон хүү Линь Лигоу энэхүү, Маог түлхэн унагах хуйвалдаанд идэвхийлэн орсон нь тодорхой байна.
2. Мөн Линь Бяогийн удирдсан армийнхан Төв хорооны бүрлдэхүүний 75 хувийг бүрдүүлж байсан. Удирдлагын хувьд Төрийн эргэлт хийх тохироо бүрдэж байсан нь харагдаж байна.
3. Хятадын ардын чөлөөлөх армийг империалист цэргийн эвсэлтэй эвсэлдүүлэх гэсэн цэрэг- улс төрийн шинж бүхий өөрчлөлт нь дээд дарга нарын дотор хагарал гаргахгүй байж чадсангүй.
Маршал Линь Бяо төрийн эргэлт хийхийг оролдсон, зэвсэгт үймээн зохион байгуулсан, өөрийн Төв хороо бий болгохыг хүсч хуйвалдаан бүтэлгүй болсны дараа ЗХУ руу нисч яваад, нисч явсан онгоцтойгоо БНМАУ-ын нутагт унаж сүйрсэн байна. Линь Бяог дэмжигч хүч коммунист нам, Хятадын цэргийн Төв зөвлөлд цөөн биш байсан нь ойлгомжтой. Гэхдээ Линь Бяог дэмжих арга зам нь туйлын эгзэгтэй амь насанд аюултай байсан нь тодорхой юм. Ийнхүү Линь Бяо болон улс орны цэргийн томоохон эрх баригчид 1971 оны 9-р сард Хятадын улс төрийн дэвжээнээс зайлсан билээ.
Линь Бяог онгоцоор зугтах тэр мөчид Мао Бээжингээс алс хол, Ерөнхий сайд Жоу Энь лай ажлын байрандаа байжээ. Харин Линь Бяо, гэргий Е цюнь бусад ойр төрлийнхөө хүмүүсийн хамт Хубэй мужийн тэнгисийн эргийн амралтын газар байдаг өөрийн Бэйдахэ ордондоо амарч байсан бололтой.
Цагийн байдал түргэн өөрчлөгдөж байгааг Линь Бяогийн гэргий, хүү Лин Ли гоу нар мэдэж байсан ба харин охин Лин Доу-Доу зугтах”операци”-ын эсрэг байсан нь оргон зайлах эхний үеийн үйл ажиллагаанаас харагдана. Тэгээд ч тэр үлдсэн байх.
Линь Бяо болон тэдний ойрын хүрээнийхний суусан онгоц Шанхайтауны буудлаас хөөрч эхлээд Бээжингээс зүүн урагш чиг авснаа хориод минутын дараа эргэн ирж, буудал дээгүүр хэд тойрсноо хойд зүгрүү оджээ. Энэ үед ХКН-ын дээд удирдлагын тушаалаар онгоц буудаг замын гэрэл дохиог унтраалгасан байжээ. Тэгээд уг онгоц Өвөрмонголын нутаг дээгүүр нисэн өнгөрч Монгол Улсын хилийг Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дахь 414 дүгээр тэмдэгтээр нэвтэрч Наран сумаас зүүн тийш 2,5 км /01 цаг 57 минут/, Онгон сумаас зүүн тийш 27 /02 цаг 01 минут/, Хонгор сумаас зүүн тийн 26 км /02 цаг 06 минут/, Халзан сумаас баруун тийш 7,5 км /02 цаг 09 минут/ Мөнххаан сумаас баруун тийш 5 км /02 цаг 17 минут/, Хэнтий аймгийн Идэрмэг сумаас зүүн тийш 16 км /02 цаг 24 минут/ тус тус зайтай харалдаа өнгөрч, тэр цэгээс хойш 35 км орчим яваад баруун тийшээ эргэж өмнө зүгрүү буцаж 13 км орчим яваад Бэрхийн уурхайгаас 14 км зайтай "Суваргын хөндийд” 02 цаг 30 минутын орчимд сүйрсэн байна.
Зугтах бэлтгэлийг Линь Бяогийн гэргийн Е Цюнь эртнээс хангасан байх. Учир нь урагшаа /Хонконг бол уу?/ ниссэн тохиолдолд хэрэг болно гэж хятад-англи, хойшоо нисвэл хятад-орос толь бичиг бэлтгэсэн баримт бий.
Сүйрсэн онгоцны газраас олдсон бичиг баримт дотор Монгол-Зөвлөлтийн хил залгаа нутгийн газрын зураг, Бээжин-Улаанбаатар, Эрхүүгийн хооронд шаардлагатай үед холбоо барих дохионы аргууд бичигдсэн төрөл бүрийн заавар, Бээжин-Эрхүүгийн агаарын шугамын мэдээллийн дараалал код, байрлал, дуудлага зэргийг бичсэн. Мөн Токиогоос Эрээний хооронд Бээжингийн, Эрээнээс-Улаанбаатарын хооронд Москвагийн цагийг барина. Сайншанд-Улаанбаатарт оросоор ярина. Улсын хилийг нисэж өнгөрсөний дараа байршилаа Улаанбаатар ба Эрхүүд мэдэгдэнэ гээд холбоо барих кодыг үсгээр бичсэн байна. Эндээс харахад уг нислэг эртнээс бэлтгэлтэй байжээ гэсэн таамаглал төрнө.
Нөгөө талаар уг онгоц ихэвчлэн шөнийн нислэг хийж байжээ. Тухайлбал, 9 дүгээр сарын 2, 6, 7, 8, 9, 10, 12-ны өдрүүдэд оройн 18-21 цагаас өглөөний 6-9 цаг хүртэл шөнийн нислэг хийж байсан хөдөлгөөний бүртгэл байдаг.
Линь Бяо нарыг "Бэйдахэ” ордноосоо хөдөлсөн, Шанхайтауны” нисэх буудалд очсон, улмаар онгоцонд суусаныг Ерөнхий сайд Жоу Энь Лайд шат дараалсан хүмүүс минут, секундээр ньмэдээлж байжээ. Тэр үед хятад орон даяар онгоцны нислэгийг хааж, уг онгоцыг бүрэн хяналтандаа авсан. Өвөрмонголын нутаг дээгүүр нисэж явахад нь Жоу Эн Лай Маод илтгэж”унагаах уу?” гэхэд:
Мао Зэдун: "Устгаж хэрэггүй, явах зүгрүүгээ нисэж одог. Хэрвээ сөнөөчихвөл ард түмэндээ юу гэж тайлбарлах билээ” гэх аястай хариу өгсөн гэдэг.
БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын суусан онгоц Монгол Улсын хилийг 01 цаг 50 минутын орчимд зөрчин орлоо. Энэ мөчөөс эхлэн хятадын дээд удирдлагууд сэтгэл зүйн дайнд автсан нь ойлгомжтой. Амтай болгон Линь Бяогоо "хувьсгалын эсэргүү”, "улаан оросын ревизионизмын хань хамсаатан” гэж харааж зүхэж байсан бизээ. Ерөнхий сайд Жуо Эн Лай гэхэд л 48 цаг нүд анилгүй өрөөндөө суужээ. Хоёр хоногийн дараа Монголд суугаа Элчин сайдаасаа авсан цахилгаанд: "Монголын нутагт онгоц унаж сүйрсэн, дотор нь явсан бүх хүн амь үрэгдсэн” гэсэн мөрүүдийг туслахаараа уншуулаад "Аа унаж үхэцгээж, унаж үхэцгээжээ” гээд дуу алдсан гэдэг. Хамгийн гол нь Линь Бяо оросын болон монголын нутагт амьд газардаагүйд шаналсан сэтгэлд нь "баяр” гийсэн байх. Энэ нь ганц Жоу Эн Лай-д бус Хятадын дээд удирдлагын олон хүнийг цочирдлоос гаргасан болов уу?
Хилийн 20 дугаар отрядын 2 дугаар заставын цагийн манаач байлдагч Усенбай, радист дэслэгч Мандал нар 1971 оны 9 дүгээр сарын 13-ны 01 цаг 53-55 минутын үед улсын хилийн 414 дүгээр баганын чиглэлээр БНХАУ-ын нутгийн зүгээс их дуутай, гэрэлгүй онгоц нисэж манай улсын нутгийн гүн рүү Сүхбаатар аймгийн Наран сумын чигт өнгөрснийг илрүүлэн мэдээлжээ.
Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Дугарын Гунгаа, Хайдавын Дамдинжав, Мөнххаан сумын Балдандагвын Пагма, Уул-баян сумын Цэрмаагийн Жамбал нар Бүрэнцогтын уурхайн зүгт 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө дундын үед асар их чимээтэй онгоц гэрэлгүйгээр өнгөрсөн гэжээ.
Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн манаач Дугаржавын Дулжидмаа, Наваанлувсангийн Сосор, Нацагийн Лувсанбал нар 9 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг өнгөрч байх үед зүүн хойноос баруун урагш маш хурдтай онгоц өнгөрч удалгүй хүчтэй чимээ сонсогдон гал гарсан гэжээ.
Сүйрлийн газар сэргийлэгч Т.Жүрмэд эхэлж очсон. Сумын намын үүрийн нарийн бичгийн дарга Дондог хүмүүс цуглуулан уг газар очиход онгоц хоёр хуваагдсан мэт харагдсан. Түүний ойролцоо түймэр гарч байсныг унтраасан, хүмүүсийн шарилыг өглөө үүр гэгээрэхэд л мэдсэн гэж ярьдаг. Бэрхийн уурхайгаас аймгийн төв рүү, аймгаас нийслэл рүү утасдаж өглөөний 9 цаг гэхэд Улаанбаатарт анхны мэдээ хүрсэн байв.
Энэ талаар МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд танилцуулан, Гадаад явдлын яам, Батлан хамгаалах яаманд асуудлыг нухацтай авч үзжээ. Ингээд унасан онгоцны шалтгааныг тогтоох улсын комисс томилогдож, 9 дүгээр сарын 13-ны үдийн 12 цагт "ИЛ-14” онгоцоор уг газар очжээ. Байдлыг газар дээр нь судалж үзээд, сүйрлийн газраас олдсон бичиг баримт, эд зүйлүүдээс үндэслэн, уг онгоц нь хятадын агаарын цэргийн онгоц болохыг тогтоосон байдаг. Дараа өдрийн өглөө 8 цагт монголын Гадаад явдлын яамнаас Хятадын Элчин сайдын яамруу утасдаж, Элчин сайд Сюй Вэнь И-г өөрийн Гадаад явдлын яамны орлогч сайдтай 8.20 цагт ирж уулзахыг мэдэгдсэн байна. Хятадын элчин сайд Сюй Вэнь И хэлмэрч Лю Жэн Лу-гийн хамт 8.30 цагт Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Эрдэмбилэгийн албан өрөөнд оржээ. Орлогч сайд түүнтэй мэндлээд БНМАУ-ын Засгийн газрынхаа нэрийн өмнөөс мэдэгдэл хийв. Тэрбээр:
"…БНМАУ-ын агаарын хилд хятадын цэргийн онгоц цөмрөн орсон учир эсэргүүцэл илэрхийлж байна. Нөхөрсөг харилцааны үүднээс ямар шалтгаанаар хятадын цэргийн онгоц монголын хил хязгаарт цөмрөн орсныг ойлгоход туслаач хэмээн хүсчээ. Элчин сайд: "…манай яамны төлөөлөгчдийг газар дээр нь очуулж үзүүлэх зөвшөөрөл” өгөхийг гуйсан байдаг.
Хэргийн газрын анхны үзлэгт 1971 оны 9-р сарын 13-ны өдөр очсон, мөн Засгийн газрын комиссын гишүүн тухайн үеийн Гадаад харилцааны яамны орлогч сайд асан,дипломатчЖ.Ёндон дурсахдаа: ” …Элчин сайд Сюй Вэнь И, Элчин сайдын П нарийн бичгийн дарга , 2 орчуулагчийг дагулан онгоц сүйрсэн газарт очиж үзэхээр манай зарим хүний хамт 9-р сарын 15-ны өглөө Хэнтий рүү нисэх гэж байв. Гэтэл Өвөр Байгалийн цэргийн тойргийн нисдэг тэрэг ЗХУ-ын Чита хотоос гэнэт нисэн ирж Хятадын онгоцны нэг моторыг салгаж авахаар орос цэргийн хүмүүс ажиллаж эхэлсэн тул төвөөс элчин сайд бусад хүмүүсийг ирүүлэхгүй хойшлуулж байна уу ? гэж Хэнтий аймгаас холбоо барьдаг юм байна. – Нисдэг тэрэг ирүүлэхийг хэн зөвшөөрсөн юм бэ? хэмээн асуухад манай цэргүүдийг даргалж явсан генерал Б.Цог зөвшөөрсөн гэнэ. Ингээд Улаанбаатараас нисэх онгоц арга буюу хойшлуулагдахад хүрэв.Хятадын ЭСЯ-наас байн байн утасдаж, манай онгоц хэдийд нисэхийг лавлаж байсан тул Зөвлөлтийнхэнийг хийх ажлаа дуустал Хэнтийд агаар муу байна гэх мэтээр арга чарга хэрэглэн саатуулж байлаа гэсэн байдаг.
9 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод Улаанбаатараас "Ил-14” онгоц бууж, Хятадын Элчин сайд Сюй Вэнь И, 2 дугаар нарийн бичгийн дарга, мөн хоёр орчуулагчийн хамт иржээ. Тэднийг аймгийн удирдлагын зарим ажилтнууд угтаж, зочид буудалд хүлээж аваад аймгийн төвөөс "Суваргын хөндий”-рүү суудлын машин, автобусаар очицгоосон байна. Элчин сайдыг тэнд ирэх хүртэл онгоцны сүйрлийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцос, онгоцны эд анги, бусад зүйлүүдэд хамгаалалт гаргаж, байдлыг яг байгаагаар нь танилцуулсна байдаг.
БНХАУ-ын 256 номерын нисэх онгоц нь тус улсын нутаг дээр тусгай үүрэг гүйцэтгэн нисч явсныг дараах баримтууд гэрчилнэ.
Дээрх онгоц нь радиолокатор, цаг агаарын радар аппарат, радио станцууд, нам өндрийн радио хэмжигч зэрэг орчин үеийн холбоо, дохио, сэргийлэн хамгаалах үүрэгтэй тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Мөн онгоцонд газар нутгийг баримжаалах газрын зургийн багаж хэрэгсэл авч явсан байна.
Хэргийн болсон газраас олдсон баримт бичгүүдээс үзэхэд энэ онгоц нь сүүлийн саруудад шөнийн нислэгийг олон удаа хийсэн, хятадын өмнө, хойд, баруун зүүн нутгуудад запас олон буудлуудтай байсан, өөрсдийгөө сэргийлэн хамгаалахтай холбогдсон шифрийн төрөлд багтах таблиц, тайлбарын хамт бичигдсан баримтууд, энэ харилцааны түлхүүрийн аргыг сурахын төлөө хүн бүр сургуулилж байсан тэмдэглэлүүд, цэргийн аэродромын орших районы уртраг, өргөрөг, буух талбайн хэмжээг тэмдэглэсэн зураг, Бээжин Улаанбаатар, Эрхүүгийн хооронд шаардлагатай үед холбоо барих дохионы аргууд бичигдсэн төрөл бүрийн зааврууд, онгоц буух үед үйлчлэх техникийн бүрэлдэхүүн байхгүй аэродромуудад суулт хийж магадгүйгээс экипажийн бүрэлдэхүүнд зарим мэргэжлийн хүмүүс жолоодож явсан, онгоцонд хамгаалах, довтлох зорилгоор хийгдсэн хүйтэн зэвсэг, дуран зэрэг бас байжээ.
Энэ онгоцонд 8 эрэгтэй 1 эмэгтэй хүн осолдсон байв.Сүйрсэн онгоцонд сууж яваад нас барсан хүмүүсийн цогцост гадны үзлэг хийж дууссаны дараа тэдний цогцсыг 1971 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагт онгоц сүйрсэн газраас баруун зүгт 1,1 км зайд нэргүй толгойн зүүн хажууд /зүүн уртрагийн 1110 17’ 40’’ хойд өргөрөгийн 470 41’20’’/-д оршуулсан байна. Тэдний цогцосыг нэг нэгээр нь нэг модон авсанд хийж, 1,5 м-ийн гүнтэй, нэг том нүхэнд эгнүүлэн тавьж, овог нэрийг бүгдийг мэдэх тодорхой баримт олдоогүй тул булшин дээр нь 1-9 дугаар бүхий модон пайз хатгажээ.
Оршуулгын ажилд: БНМАУ-ын талаас:
1. Хилийн ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга Н.Санжаа
2. Гадаад явдлын яамны хэлтсийн дарга Б.Готов
3. Мөн яамны ажилтан Ө.Гүрсэд
4. Батлан хамгаалах яамны хэлтсийн орлогч дарга Г.Дамдин
5. Хууль цаазны мэргэжилтэн Ч.Дашзэвэг
6. Агаарын харилцааны газрын мэргэжилтэн Ж.Ёндон
7. Прокурор Х.Үржиндорж
8. Хуулийн шинжээч Т.Мою
9. Их эмч И.Санжаадорж, Г.Зуунай нарын эмч нарын групп
бэлтгэл ажил хангасан цэрэг дарга нар байжээ.
БНХАУ-ын талаас:
1. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сюй Вэнь-И
2. 2 дугаар нарийн бичгийн дарга Сүнь И-Сянь
3. Орчуулагч Шэнь Чин-И
4. Ван жун Юань нар оролцсон байна.
Ийнхүү 8 эрэгтэй, 1 эмэгтэй тэртээд амь эрсэджээ. Чухам юуны учир энэ 9 хүн эх орноосо зугатан гарч, бодож төлөвлөснөө хэрэгжүүлж чадалгүй амиа золиослох болсон нь нэн сонин юм. Тэдний дотор нэг эмэгтэй байсан. Түүний цогцсыг нүдээр харсан хүний яриагаар: "уг эмэгтэй ямар ч гэсэн жирийн тариачин яав ч биш. Бүх шүд нь алтадсан, цэнхэр чисчүү өмдний хэсэг үлдсэн байв. 1971 оны үед хятадын дээд зэргийн чисчүүг хэн хүн хэрэглээгүй нь ойлгомжтой” гэж байв.
Онгоц сүйрсэн талбайн зүүн урд талд байга онгоцны эвдэрсэн хэсэг төмрийн дэргэд 4841583, бууны их бие дээрх гурвалжин зураасны дотор 56, 59 1 гэсэн номертой хоолойдоо 1, магазиндаа 6 сумтай гар буу 1 байжээ.
Үүнээс урагш шатсан газрын урд хэсэгт онгоцны гол хэсгийн баруун талд эвдэрсэн 2 моторын үлдэгдэл, Онгоцны шатсан төв хэсгийн хойд талд 10 метрт 02 цаг 27 минутанд зогссон эрэгтэй хүний бугуйн "Шанхай” маркийн цаг, түүнээс урд Улаанбаатарын цагтай таарч яваа 15 цаг 30 минутыг заасан "Хятадад үйлдвэрлэв”гэсэн бичигтэй, хар нүүртэй цаг байсан байна.
Онгоцны шатсан төв хэсгийн хойд талд 10 метрт 200142 номертой, бууны их бие дээр байгаа гурвалжин зураас дотор 66, 1965 гэсэн тоо бичигдсэн гар буу 1, түүний дэргэд 1007559 гэсэн номертой, замгандаа гацсан нэг сумтай гар буу 1, мөн 2026383 гэсэн номертой гар буу 1 тус тус байсны дээр анх газар дээр нь очсон хүмүүсээс салхи, галнаас урьдчилан хамгаалж цуглуулж хадгалсан бичиг баримт, схем зураг,”Хятадын ардын чөлөөлөх армийн 3556 дугаар анги” гэсэн хятад үсэг бүхий бензиний талон, Монгол-Зөвлөлтийн хил залгасан Синьцзяны районы 7 дугаар зураг зэрэг янз бүрийн бичиг баримтууд олджээ. Мөн хятадын мөнгөний янз бүрийн дэвсгэрт 65 юань, 9 хүний хамт авахуулсан гэрэл зураг, "Японд үйлдвэрлэв”гэсэн дуу хураагчийн хальс, түүний хайрцаг дотор "Бээжингээс авч яваа” гэсэн хятад бичиг бүхий цаас, япон маркийн дуу хураагч, цэрэг формын хувцас байжээ.
Хятадын ардын чөлөөлөх армийн 3726 дугаар ангийн албан хаагч Ли Пинь, Линь Ли-гуо нарын гэрэл зураг бүхий пропуска үнэмлэхүүд,
Нисэгчийн өдрийн ажлын тэмдэглэл,”Онгоцны ажилтан” гэсэн хаяг бүхий тэмдэглэлийн дэвтэр, хүнс, хоол, даавуу материал авах тасалбар талон, галт тэргэнд суух билет, 3726 дугаар ангийн 3 дугаар салааны албан хаагч Тай Чи-лянгийн онгоцны мэргэжлийн хичээлийн дэвтэр болон хятадын ардын чөлөөлөх армийн ангийн дугаар, цэргийн албан хаагчдын нэр хаяг, утасны дугаар бичсэн ном, дэвтэр зэрэг зарим хэсэг нь шатсан буюу галд шарлаж хөө тортог болсон баримт материалууд байжээ.
Нисэгч нарт зориулсан хэвлэмэл зааварт:”Хятадын агаарын нисэх хүчний 34 дүгээр дивизийн штаб” гэж бичсэн байна. Мөн бензин авах эрхийн талоны дэвтрийн хавтсан дээр”Хятадын ардын чөлөөлөх армийн 3556 дугаар анги” гэсэн үгтэй, мөн дэвтрийн хуудас бүрд 3726 дугаар анги гэсэн тамга дарагджээ. Онгоцны техникийн үйлчилгээ, ашиглалт, тоног төхөөрөмжтэй холбогдсон заавар, бусад баримт бигүүд нь /Q-код, газрын зургийн тасархай г.м/ ардын чөлөөлөх армийн жанжин штаб буюу нисэх хүчний ерөнхий штабт боловсруулагдсан байсны дээр тамга тэмдэгтэй баримт бичгүүд, экипажийн гишүүдээс олдсон үнэмлэхүүд нь цөм цэргийн ангиудаас олгогдсон. Энэ онгоцноос иргэний агаарын тээврийн онгоцны холбогдолтой албан ёсны бичиг баримт, мөн иргэний байгууллага, хүмүүсийн хоорондын ажил төрлийн болон амины ямар нэг холбогдолтой бичиг баримт олдоогүй гэдэг.
Энэ онгоцыг иргэний агаарын тээвэрт зориулалттай байсныг зорчигчдын суудлын ихэнхийг авч цэргийн тусгай хэрэгцээнд зориулан өөрчилж зарим хэрэгслээр нэмэн тоноглосон. Ерийн онгоцонд байдаг нэвтрүүлэгч ба хүлээн авагч янз бүрийн радио станц, бусад аппарат хэрэгслээс гадна түүнийг ЗХУ-д үйлдвэрлэсэн нам өндрийг хэмжигч радио өндөр хэмжигч "РВ-УМ” маркийн багаж болон "ЭКО”маркийн радиолокатораар нэмж тоногложээ. Ялангуяа уул онгоцонд Зөвлөлтийн хийцтэй нам өндөр хэмжигч багаж тавьсан нь түүнийг нам, хэт нам өндрийн нислэгт зориуд бэлтгэж байжээ гэж монгол, оросын шинжээчид нотолсон байдаг.
Англи улсад үйлдвэрлэсэн "Трайдент IE” 256 дугаар бүхий онгоц нь БНХАУ-ын агаарын цэргийн нисэх хүчний цэргийн тээврийн онгоц байсан юм. Онгоцны хүндийн жин 61700 кг, талдаа 24 цонхтой, 80 орчим хүний суудалтай”Роллс Ройс Спей” маркийн тийрэлтэт 3 хөдөлгүүртэй, 12000 метрийн өндөрт 45500 кг ачаа, 21780 кг шатахуун агуулан цагт 680 км-ын крейсерийн хурдтай, 4000-5000 км буулгүй нисэх чадалтай. Уг онгоцыг тээврийн аль ч зориулалтаар ашиглаж болох юм. Онгоцон дотор”Стар” маркийн хэт богино долгионы радио хүлээн авагч, "Атом” маркийн цаг уурын радиолокатор, "Марко-6407” маркийн чиглүүлэн дохиологч радио хүлээн авагч, онгоцыг автоматаар жолоодох автопилют, түлшний зарцуулалтыг автоматаар хэмжиж тооцоолон бодох электрон машин, онгоцны эвдрэлийг автоматаар дохиологч аппарат дамжуулагч станцуудтай байжээ.
Английн "Хуакер Сидлей авэйшн” гэдэг онгоц үйлдвэрлэх компанид хийж Пакистанд худалдагдсан болох нь бас нотлогдожээ.
"Трайдинт IE” маркийн онгоц нь 1965 оны 5 дугаар сарын 12-ноос 1969 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл Пакистаны олон улсын агаарын тээврийн "PIA” компанийн мэдэлд иргэний тээврийн зориулалттай "АР-АТL” дугаартай ашиглагдаж байсан нь атертатуудын схемийн тэмдэглэлээс илэрхий байжээ. Уг онгоцыг 1969 оны сүүлчээр Хятадад худалдагдсан байх гэсэн дүгнэлтэнд хүрсэн. БНХАУ-ын агаарын таних тэмдэг бүхий 256 дугаартай онгоцыг Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн хэрэгцээнд ашиглаж байсан нь хэргийн газраас олдсон олон тооны эд мөрийн баримт, тэдгээрт хийсэн шинжилгээ судалгаагаар нотлогдсон байна.
Уг онг оц сүйрэл болсон урьд өдөр буюу 9 дүгээр сарын 12-ны 06 цагт шөнийн нислэгээс буугаад 3200 литр шатахуун авсан тэмдэглэл олдсон нь хүрэлцээтэй бензинтэй байжээ гэдгийг гэрчилнэ. Тэгэхээр энэ онгоц яах аргагүй цэргийн тээврийн бас дээд дарга нарын хөлөглөдөг суудлын онгоц байсан юм. Энэ бүхнийг нотлох баримт хэргийн газар хүрэлцээтэй байжээ.
Уг онгоц ихэвчлэн шөнийн нислэг хийж байжээ. Тухайлбал, 9 дүгээр сарын 2, 6, 7, 8, 9, 10, 12-ны өдрүүдэд оройн 18-21 цагаас өглөөний 6-9 цаг хүртэл шөнийн нислэг хийж байсан хөдөлгөөний бүртгэл байдаг.
Трайдент гэдэг нэр нь 3 хөдөлгүүрт гэсэн утгатай бөгөөд Хятадууд түүнийг сэрээтэй, монголчууд 3 салаа шортой зүйрлэдэг.
Энэхүү учир битүүлэг үхлийг тээгч Трайдент онгоцны 3 салаа хөдөлгүүрийн нэгийг Өвөр Байгалийн цэргийн тойргийн нисдэг тэрэг ЗХУ-ын Чита муж руу авч одсон нь ямар учиртай юм бол? Хятадын элчин Сюй Вэнь И-г 1971.09.15-ны өглөө товлосон цагтаа хэргийн газар ирэхийг нь саатуулан байж, Зөвлөлтийн цэргийнхэн нөгөө ЗХУ-д үйлдвэрлэсэн нам дор нислэгийн багаж бүхий моторыг салган авч ачиж явжээ.
Үдээс хойш нь буюу 1971.09.13-ны 16 цагт ирсэн Хятадын элчин сайдын яамны ажилтнууд нислэг техникийн нарийн мэдлэгтэй хүмүүс биш байсан тул сүйрсэн онгоцыг очиж үзэхдээ нэг мотор нь ор тас алга болсныг анзаараагүй өнгөрсөн билээ.
Тэрхүү онгоцны моторт нэмж угсарсан нам дор нислэгийн хэмжүүр багажийг ЗХУ-ын хилээс гадагш гаргадаггүй байсан учир түүнийг хятадын онгоцонд хэрхэн олж тавьсан тухай Москваддээгүүр түвшинд авч хэлэлцсэн гэж хожим Зөвлөлтийн цэргийнхэн ярьсан байдаг юм. Юу ч гэсэн Зөвлөлтийнхэн Англид үйлдвэрлэсэн Трайдент I-E онгоцны моторыг салган авч явсан нь түүнийг техникийн үүднээс судлахад ашигтай байснаар зогсохгүй, тэрхүү моторт угсраастай байсан зөвлөлтийн хийцтэй багаж хэрэгслийг хамтад нь авч уг хэрэг дэх өөрсдийнхөө оролцооны эд мөрийн баримтыг арилгаж чадсан нь тодорхой байна.
Маршал Линь Бяо, Мао Зэдуны эсрэг хуйвалдаан зохиож тэр нь бүтэлгүй болсон учир ЗХУ-д зугатан очихоор тийнхүү нисч явсныг Зөвлөлтийнхэн хүлээж авбал Зөвлөлт Хятадын харилцаанд нэн их уршиг тарьж болох байсан учир түүний сууж явсан онгоцыг Монголын нутагт буудан унагаж, өөрсдөө нэр цэвэр гарснаар барахгүй, бас хятадын удирдагчдыг ч түвэг бэрхшээлтэй хэрэг явдал, хэл амнаас аварсан гэж өрнөдөд бичсэн гэдэг.Энэ бол Трайдентын сүйрлийг тайлбарласан нэг шалтгаан. Нөгөө талаас зөвлөлтийнхөн болон монголын талынхан сүйрлийг нотлохдоо онгоц гагцхүү нисэгчийн алдаанаас болж унасан, өөр хөндлөнгийн юу ч нөлөөлөөгүй гэдэг. Хятадлын албаны хүмүүс хожим монголчуудад болон бусад орны хүмүүст хэлэхдээ онгоцыг Монголд буудаж унагасан гэж байсан тэмдэглэл ч бий Трайдент I-E онгоцыг ЗХУ-ын хилийг зөрчүүлэлгүйгээр Чита мужийн Өвөр байгалийн цэргийн тойргоос онгоцыг хүлээж авах боломжгүй гэсэн шийдийг аваад буцаж эргэж Урьд зүг рүү нисч явахдаа Өндөрхааны орчим Суваргын хөндийд осолдсон тухай ЗХУ-ын Гадаад яамны орлогч сайд Михайл Капица МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Д.Моломжамцын гэргийтэй Москвагаас хамт нисч явахдаа ярьсан байдаг.
Өөр нэг таамаглал нь Маршал Линь Бяо ямар ч найдваргүй үед амиа золиослох төлөвлөгөө байсан байж болох талтай. Эх орноосоо зугатагсад нь эргэж харих нүүргүй учир нисэгчийг буудаж, онгоцыг удирдлагагүй болгон өөрсдөө унагасан байж болохыг хэргийн газраас олдсон хүйтэн зэвсэг, хоолойдоо гацсан сумтай буу зэргээс харж болно.
Юутай ч ХХ зууны тайлагдашгүй оньсого мэт олон дуулиант хэргүүдийн нэг болох Трайдент I-E онгоцны сүйрэлд өртсөн Хятадын маршал Линь Бяо нь тэрбум илүү хүнтэй Их гүрний цэргийн дээд удирдлага төдийгүй, хүйтэн дайны түүхийг бичилцсэн хүн мөн бөгөөд түүний эмгэнэлт хувь заяа Трайдент I-E онгоцтой үхлийн холбоотой байсан юм.

Эх сурвалж: mashnuuts sonin