Дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээр байрт эрэмбэлэгджээ
Тус
телевиз өөрийн сайтад Монголын талаар: «Тус үндэстний амьдарч буй
газрын тэнгэрт нууцлагдмал зүйлс их байна. Тэд бол маш их тэвчээртэй,
эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэн. Нүүдэлчин амьдралын дүр төрхийг өдий
хүртэл хадгалж, хөөмий тоглох, эсгий гэрт амьдрахыг илүүд үздэг. Гутал,
дээл, малгайгаа арьсаар хийдэг. Энэ нь тэдний түүхэн мистик дүр төрхийг
улам тодруулдаг. Бүргэдийг одоо хүртэл гэрийн амьтдын адил тэжээдэг»
хэмээн бичжээ.
Хүчирхэг 14 үндэстний жагсаалтыг Бразилчууд тэргүүлж, Сингапур, Ямайкийн ард түмэн удаах байруудад, Америкчууд монголчуудын дараа буюу тавдугаар байрт жагсжээ.
Б.Саруул
