Жефф Безос дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо


Жефф Безос дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо

"Amazon” компанийн эзэн Жефф Безос 90 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын нэгдүгээрт орж дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо.

Дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ болсон "Amazon”-ны хувьцаа энэ жил 2.3 хувиар өссөн нь Жефф Безосыг ийнхүү нэгдүгээр байрт оруулжээ.

"Amazon”-ын хувьцаа 2,3 хувиар өссөнөөр Ж.Безосын хөрөнгө чинээ 2 тэрбум доллароор нэмэгджээ. Ийнхүү "Amazon”-ыг үндэслэгчийн актив хөрөнгийн үнэ цэнэ Б.Гейтсийн хөрөнгөнөөс 1,4 тэрбум доллароор давсан байна.
"Хэрвээ Б.Гейтс буяны үйл ажиллагаанд их хэмжээний мөнгө хандивлаагүй байсан бол Ж.Безос дэлхийн хамгийн баян хүн гэсэн "цол хэргэм"-д хэзээ ч ойртож чадахгүй байх байсан” хэмээн Форбес сэтгүүл онцлон дурдсан нь сонирхол татаж байгаа юм. 2010 онд Б.Гейтс тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлэгчдийн нэг болох хөрөнгө оруулагч Уоррен Баффетын хамтаар хөрөнгөнийхөө тэн хагасыг буяны үйл ажиллагаанд хандивлах уриа бүхий "Giving Pledge” кампанит ажлыг санаачлан эхлүүлж байсан билээ. Уг буяны ажиллагааны дүнд 2016 оны эцэст тооцсон дүнгээр Б.Гейтс буяны үйл ажиллагаанд 31 гаруй тэрбум доллар хандивлаад байгаа аж. Харин Ж.Безосын хувьд 2015 оны эцэст тооцсон дүнгээр 100 сая орчим ам.доллар хандивласан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen