Ханиа хүлээж буй хань
Өнөөдөр манай хүн 10 жилийн найзуудтайгаа уулзалттай гэж товлон хэлсэн өдөр юм. Мэдээж эхнэр уулзалтандаа, хүү эмээ, өвөөгийндөө харин би түүнийгээ тарахыг хүлээх зуураа "Өөрөг" хийгээд амжлаа.
Намайг гэртээ хариад санаа зовохгүй хүлээж байгаарай гэсэн юм.
Гэхдээ гэрт хүү минь, хань ижил минь байхгүй бол ГЭР гэхэд хэцүү, тухгүй, утгагүй шүү дээ. Тийм болохоор л эхнэрээ уулзалтад нь явуулчихаад сайн мэдээ тагнан хүлээн сууна.
Олон бүсгүйчүүдийн араас нь олон эрчүүд хэзээ ирэх вэ? Хаана явж байна, хурдан ирээч гэх мэтчилсэн үгсийг гэрээсээ залгаж эсвэл мессэж бичиж санааг нь зовоож олигтойхон ч найзуудтайгаа юм ярилцах боломж өгөхгүй болтол нь саад болдог.
Гэвч, эвий эрчүүд минь хань ижилдээ санаа зовсондоо л тэгдэг байх.
Гэхдээ мань эрчүүд тэр мэдрэмжээ зөв ойлгуулж чаддаггүйд л бүх хэрүүл, тунирхалын голомт үүсдэг.
(Хэрүүл, маргаан үүсэх гол шалтгаан бол ярианы өнгө шүү дээ.)
Миний хэлэх гээд байгаа юм бол хамгийн армаанчик зүйл бол эхнэрээ араас нь олон залгахгүй гэртээ хүлээх эсвэл очоод авах юм шүү дээ.