Аав охин хоёр

Аав охин хоёр

 

Тэр 27 той залуу боловч охиноо орой бүр 8 цагт унтуулж, шүдийг нь угааж, өглөө ажилдаа явахаасаа өмнө памперсийг нь сольж сүүг нь өгдөг юм. Өдөр бүр хичнээн завгүй байлаа ч үүнийг яг л цагт нь хийнэ. Ажлаасаа ирээд охиноо усанд оруулж хооллоно. Орой ердөө 20 минут тв асаана. Тв удаан асаавал охин нь зурагтаас салахгүй болчихно гэж тэр л дээ. Харин охиноо унтуулсны дараа спортын нэвтрүүлгээ үзэж су
уна. Найз нөхөдтэйгөө уулзвал үүнийгээ аль хэдийн төлөвлөсөн байдаг тул асуудал гарна гэж байхгүй. Гэртээ л сайн аав юм бол уу гэхээр ажил дээрээ амжилттай өсч яваа албан тушаалтан. Үүнийхээ хажуугаар магистраа хамгаалаад амжлаа. Яаж амжуулдаг юм бэ гэхэд мөрөө хавчсанаа зүгээр л бодсон зүйлээ яг цаг цагт нь хийх, маргааш гэж хойшлуулахгүй байхад л болчихно гэв. Ажил амьдралыг нэг зэрэг зохицуулахын тулд зөв төлөвлөж нэг өдөр ч хойш суухгүй хийх ёстой зүйлээ цагт нь хийдэг аж. Тэр үүгээрээ өөрийн 1 настай охиндоо ухаан орохоос нь өдөр бүр хүний хийх ёстой юмыг нь сургаж байгаа юм. Тууштай зан хэрэгтэй гэнэ. Сэтгүүл эргүүлж суунгаа нэгэн профессорын хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх тухай ярьсныг уншлаа.
Өнөөдөр бидний нийгэм нэг л өдөр орвонгоороо өөрчлөгдөж болох юм. Бид ийм зүйлийг олон удаа л туулсан шүү дээ. Эсвэл ирээдүйд бидний боловсрол гэж боддог зүйл огт өөр хэмжүүрээр хэмжигдэж өөрөөр ойлгогдож болно. Хүүхдээ байртай машинтай болгоно гэдэг нь зорилго биш. Харин ямар ч нөхцөлд нийгэм яаж ч өөрчлөгдөж амьдралд юу ч тохиолдсон түүнээсээ хазайхгүй тэр зүгээ барьж явах шугам гэж байх ёстой. Өөрөөр үүнийг бас зарчим гэж хэлж болох юм. Тэр шугамыг хүүхэд байхад нь суулгах нь бүх эцэг эхийн зорилго байх ёстой гэв. 
Өчигдөр үгүй гэж хэлснээ өнөөдөр сайхан ааштай байвал өөрчилж, өчигдөр гаргасан нэг шийдээ өнөөдөр шалтгаан гаргаж хувиргаад байвал хүүхдээ бас л ийш тийш гуйвсан нэгэн болгоно гэж үздэг аж. Тиймээс эцэг эхийн хамгийн чухал үүрэг бол өөрийн үзэл бодолдоо ямар ч үед тууштай байж өөрөөрөө хүүхдэдээ үлгэрлэж, хамт хийж үзүүлж сургах юм байна. Via: FB
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen