Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв

Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
Өвлөөс хойш илт уруудаж 2350 төгрөгөөс доошлоод байсан ноён долларын ханш ойрын өдрүүдэд огцом өслөө. Өчигдөр гэхэд л долларын ханш 2883-2990 төгрөгт хүрээд байсан бол өнөөдрөөс 2400-ын босго даваад байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш Монголын бондын үнэлгээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр 1.03 центээр буурч 109.7 ам.доллар болсныг "Блүүмберг” мэдээлсэн. Монголд хамааралтай компаниудын ч хувьцааны ханш уруудаж эхэлснийг хэвлэлүүд онцолж байсан юм. Гадаад зах зээлд ийм доргилт үүсгэсэн шигээ дотоод зах зээлд ч нөлөөлж эхэлжээ.

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга ард түмний өр тэглэх амлалт өгсөн нь эдийн засаг, санхүүгийн шинжээчдээс онцмуу үнэлгээ авсан. Тэгвэл энэхүү бүтэшгүй амлалт долларын ханшийг өсгөх гол шалтгаан болоод байна. Банкуудын баланс дахь нийт зээлийн хэмжээ 12 их наяд төгрөг. Үүнээс иргэдийн зээл нь 47 хувь буюу 5.6 их наяд төгрөг. 5.6 их наяд хүртэлх төгрөгийг төлөх эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Банкууд төлбөрийн чадваргүй болж, улмаар арай дээрдэж байгаа эдийн засгаа бүрмөсөн сүйрүүлнэ гэж эдийн засагчид тайлбарласаар байна. Популизмын өртөг ийм л аюултай бөгөөд хохирол нь ард иргэдийн амьдралд сүүдрээ тусгадаг нь үнэн. Харамсалтай нь хууль зөрчсөн энэ амлалтын гор долларын ханшийг хөөрөгдөөд байна. 

Ер нь улс төрийн тогтвортой байдал хамгийн чухлыг ханшийн савалгаа сануулж байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen