П.Анужин долоон сар гарантай жирэмсэн ч сонгуульд “сойж” байна

МАН-ын нөхдөө нэг муулж, нэг сайлж яваа тэрээр олон олон шуугианы эзэн болоод байгаа. "Монгол тулгатны зуун эрхэм”-ийг хийснээс хойш өөрийн амьдрал нь "там” мэт болсон П.Анужин арлын Японд айхтар өндөр боловсрол эзэмшсэн гэдэг. Гэхдээ л өндөр боловсролоор авч болдоггүй амьдралын ухаан алга хэмээн хөгшчүүд ам уралдан ярьдаг даа.

anujin-1858377517201605260140

Айл гэр үймүүлж ард нь хүүхэд өнчрүүлэн үлдээсэн П.Анужин харин "хөл хүнд” аж. Тэрээр "Б.Баатарын хүүхдийг тээж байгаа” гэсэн таамаг ч намынханд нь өндөр яригдаж байна лээ. Ямартай ч сонгуулиас өмнө хараахан "нярайлчихгүй байх” гэж гэдсийг нь харсан хүн бүр "мэдэмхийрнэ”.  Манайд хуулиараа бол хоёр жил амаржсаны тэтгэмж аван амрах ёстой.13237582_1172880216076296_7040265406539808934_n

Хүүхдээ хүмүүжүүлж цэцэрлэгийн насанд хүрэхэд нь эргэн ажиллах учиртай. Гэтэл П.Анужин УИХ-д өрсөлдөж л байдаг. УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан ч бай үгүй ч бай П.Анужин "өтөлсөн” хойноо "өлгийдөх үртэй” болж байгаад баяр хүргэе. Харин хэний хүүхэд эсэх талаар өөрөө тайлбар хийх биз.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen