Сууж байгаад босоход яагаад толгой эргэдэг вэ

 

Сууж байгаад босох үед толгой гэнэт эргэн, нүд бүрэлздэг. Толгой эргэж нүд харанхуйлах хэд хэдэн шалтгаан байдаг аж.


1. Нас шалтгаална

Эрдэмтэд 60-аас дээш насныханд толгой эргэх үзэгдэл их тохиолддог гэх дүгнэлтэнд хүрчээ. Энэ нь жил өнгөрөх тусам булчин шөрмөс болон тэнцвэрийн аппаратын үйл ажиллагаа алдагдаж байгаатай холбоотой юм. Үүнээс гадна толгой эргэх шалтгаанд артрит, глауком, катаракт, чихрийн шижингийн ретинопати орно.


2. Шингэний дутагдал

Толгой эргэх нь ихэвчлэн шингэн дутагдсанаас үүдэлтэй байдаг. Та хангалттай ус уухгуй эсвэл дасгал хийх үеэр болон түүний дараа шингэн их алдсанаас шингэний дутагдал болно. Эрчүүдийн биед 60% ус байдаг бол эмэгтэйчүүдийн биед 55% хувь нь ус байдаг. Хэрэв та 50-80 кг жинтэй бол өдөрт багадаа 2 литр ус уух шаардлагатай гэсэн үг юм. Харин таны жин 80-100 кг бол багадаа 2,5-3 литр ус уугаарай.


3. Эмийн хэрэглээ

Хэрэв та тайвшруулах болон цусны даралт ихэсгэх, бууруулах эм хэрэглэдэг бол энэ нь толгой эргэхэд нөлөөлдгийг анхаараарай. Хэрэв таны хэрэглэж буй эмнээс болж толгой эргэж байгаа бол эмчид хандаарай. Энэ нь магадгүй танд эмийн бэлдмэл тохирохгүй байгааг илтгэж байгаа бөгөөд эмч танд өөр эм бичиж өгөх боломжтой.


4. Бамбай булчирхай

Таны хүзүүний орчим байрлах жижиг булчирхай нь олон янзын асуудлыг үүсгэж болох юм. Бамбай булчирхайнаас бамбай булчирхайн даавар хэт их хэмжээгээр ялгарч байгаа бол бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэснэ. Мөн эсрэгээрээ хэрэв даавар бага ялгарвал гипотероидизм болно. Бамбай булчирхайд асуудал гарсан тохиолдолд толгой эргэх шинж тэмдэг мөн илэрдэг. Толгой эргэхээс гадна сэтгэлээр унах, үс унах, хоолны дуршил алдагдах эсвэл хоолны дуршил хэт нэмэгдэх шинж тэмдэг илэрч байгаа бол эмчид яаралтай хандана уу.


5. Даралт буурах

Толгой эргэх нь даралт буурах үед тохиолддог. Үүнийг гипотони гэнэ. Зарим өвчтөнд даралт 105/70 хүртлээ буурдаг. Энэ үед сульдах, чих дүнгэнэх, толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илрэнэ. Энэ тохиолдолд ухаан алдаж ч болзошгүй. 


Л.Булганчимэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen