“Баян хөндий” ордод алтны шинэ эрдэсжилтийн бүсийг илрүүлжээ

 “Баян хөндий” ордод алтны шинэ эрдэсжилтийн бүсийг илрүүлжээ

"Erdene Resource Development” компани 100 хувь эзэмшдэг "Баян хөндий” ордын талбайдаа өрөмдлөг хийх явцдаа энэхүү ордын "Midfield” бүсийн хойд хэсэгт алтны шинэ эрдэсжилтийн бүсийг илрүүлжээ. Тэрхүү шинэ бүс "Midfield”-ээс хойш 60м зайд оршиж байгаа бөгөөд 20 метрт тонн хөрс тутамд 7.2 гр алтны илэрц гарч, 144 м гүн дэх харагдахуйц алтны зураг байгааг тогтоожээ. Компанийн хэлж буйгаар шинэ илэрсэн харагдахуйц алтны зураг нь өмнө илэрснээс хамгийн өндөр эрдэсжилттэй гэж дүгнэгдсэн байна.

"Erdene Resource Development” компани Баян хөндий талбайн "Midfield”, "Striker” гэх хоёр бүсэд голчлон өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2017 онд "Баян хөндий” алтны төсөлд нийт 20 мянган метр, ойролцоох "Алтан нар”, "Алтан нум” алтны төслүүдэд 4000 метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Мөн Монголын баруун өмнөд хэсэгт хайгуулын хоёр лиценз, нэг ашиглалтын лиценз эзэмшдэг байна. Сүүлийн 12 сарын хугацаанд Тронтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Erdene Resource Development” компанийн хувьцааны үнэ 245 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen