Чуулган: Мөнгө угаасан 45 аж ахуйн нэгжийг шалгах хэрэгтэй

 
 Чуулган: Мөнгө угаасан 45 аж ахуйн нэгжийг шалгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол банкинд хийсэн шалгалттай холбоотой авах арга хэмжээний талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хийлээ.

Тэрбээр "Монголбанкны алдагдал 3 их наяд хүрсэн. Монголбанкны алдагдлыг хэрхэн барагдуулах, алдагдал үүсгэсэн хүмүүст ямар хариуцлага тооцох асуудалд тогтоолын төсөл чиглэгдсэн болно. Монголбанкинд Шилэн дансны хууль хэрэгждэггүй. Эрдэнэсийн сангийн эд зүйлсийг хууль бусаар тараасан учраас хуулийн байгууллагаар шалгуулахыг хүсч байна. Монголбанкы захирал асан Н.Золжаргалд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Төрийг хохиролгүй болгох арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.

Харин Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Байнгын хорооны тогтоолын төслийн зорилго нь  хувь хүнд хуулийн хариуцлага хүлээлгэе. Алдагдлыг нь төсвийн хөрөнгөнөөс нөхөж төлөх боломжгүй учраас гэсэн өгүүлбэр хэлчих шиг боллоо. Үүнийг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй арга хэмжээ авчихаж болно. Зорилго нь ер нь зөв үү. Тэр хүн мөнгөө төлж чадахгүй ш дээ. Гурван их наяд хэнд ч байхгүй. Төсвийн алдагдлыг яаж нөхөх вэ. Тогтоолын төсөл гаргаад л аргалчих юм уу”

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Төв банкны тухай хуулиар УИХ Монголбанкны үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Монголбанкны захирал асан Н.Золжаргал хууль бус үйл ажиллагаа их явуулсаны учраас Монголбанкийг алдагдалд оруулсан. Зээлийн үйл ажиллагаа явуулах, хориглосон үйл ажиллагааг явуулсан. Хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, төсөвт ихээхэн хэмжээний арга хэмжээ учруулсан учраас тогтоолын төслийг хэлэлцэхээр болж байна. Алдагдлыг хэрхэн барагдуулах талаар Монголбанкны захирал Н.Баяртсайханд УИХ-д танилцуулахыг үүрэг болгосон байгаа. Тэгэхээр Монголбанкны захирал асан Н.Золжаргалд арга хэмжээ авч, хуулийн хариуцлага тооцох асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай. Гурван их наяд алдагдлыг Н.Золжаргал бүгдийг нь учруулсан юм биш. Тодорхой хэмжээний алдагдал учруулсан байгаа. Тэр алдагдлыг нь төлүүлэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр төрд их хэмжээний алдагдал учруулсан хүнд хуулийн хариуцлага ярих нь зөв”

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар хүний өөрийн намын гишүүдийн амнаас цочирдом үгнүүд гарсан. Мөнгө угаасан 45 аж ахуйн нэгжүүдийг шалгахад юу нь буруу байгаа юм бэ. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ихэнх нь өмөөрч байна лээ. Харин ч шалгаж, буруутайд нь хариуцлага тооцох ёстой. Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотой тогтоолыг гаргаж, эзэнд нь хариуцлага тооцох ёстой. Ард иргэд биднээс үүнийг л хүсч байгаа. Гурван их наяд төгрөг тоглоом биш. Энэ алдагдлаас болж өнөөдөр эдийн засаг ийм хүнд байдалд орсоныг бүгд мэдэж байна”

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "2012-2016 онд 1104 төгрөгөөр буюу 80.8 хувиар монгол төгрөгийн ханш суларсан. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” үр дүнд хүрээгүй. Мөнгө завшсан, хууль бусаар үрсэн гээд маш олон зөрчил илэрсэн. Инфляцийг өсгөсөн, төгрөгийг ханшийг унагасан” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Бүгд л Т.Аюурсайхан гишүүн лүү дайраад байх юм. Харин ч Т.Аюурсайхан гишүүд баярлах хэрэгтэй. Монголбанкинд Олон Улсын Аудитын газар шалгаад яг ижилхэн дүгнэлт гаргасан байна. Тэгэхээр бид үүнд зөрчилдөөд байх хэрэггүй. Харин ч арга хэмжээ авч, дараа дараагийн дарга нарт сануулга болгох хэрэгтэй. Монголбанкны журмыг ил болгох хэрэгтэй. Цэгцлэх хэрэгтэй. Арилжааны банкууд дээр ОУ-ын Аудитын газар шалгалт хийх юм билээ. Энэ газрууд нь яг манай улсын хөрсөн дээр тааруулж шалгалтаа хийж чадах уу. Арилжааны банкуудын төлбөр төлөх чадваруудыг ойлгож мэдэрч чадах юм уу гэдэгт Монголбанк онцгой анхаарах хэрэгтэй”

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Төрд гурван их наяд төгрөгийн алдагдал учруулсан хүнийг өмөөрсөн зүйлийг гишүүд байнгын хорооны хурал дээр ярьсан бол буцааж аваарай” хэмээн санууллаа.

Б.Чимэг 

Чуулганы хуралдаан эхэллээ 2017.06.08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна. Хуралдааны эхэнд тэрбээр ирцийн мэдээллийг танилцуулж, гишүүдийг хуралдаандаа суухыг санууллаа.

Чуулганы хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотой асуудал, Эрүүгийн хууль, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой тогтоолын төсөл, санхүүжилтын хэлэлцээр, мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, цэцийн гишүүнийг томилох зэрэг 15 асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.

Б.Чимэг 

 

Эх сурвалж: Zaluu.com


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen