ТАРВАГАНЫ ХУУЛЬ БУС АГНАЛТЫГ ЗОГСООХЫГ УРИАЛЖ ХӨШӨӨ БОСГОВ

ТАРВАГАНЫ ХУУЛЬ БУС АГНАЛТЫГ ЗОГСООХЫГ УРИАЛЖ ХӨШӨӨ БОСГОВ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” МОН/13/303 төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл энэхүү төслөөс санаачлан Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран Дорнод аймгийн Баян-Уул суманд Идэвхтэн байгаль хамгаалагчдын хяналт, шалгалтын үр дүнд хураагдсан 213 хавхыг ашиглан тарваганд зориулсан хөшөө босголоо.

Энэхүү хөшөө нь тарваганы хууль бус агналтыг зогсоох, тоо толгойг өсгөж амьдрах орчныг хамгаалах, уг амьтнаар бахархах нутгийн иргэдийн сэтгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Хөшөөний дизайн, болон угсрах ажлыг Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнууд хийж, тус төслөөс санхүүжүүлэн гүйцэтгэсэн байна.

 

Хулгар шар буюу тарваганы тоо толгой сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа. Мөн тэдний амьдрах нутагшилт ч тэр хэрээр хумигдсаар байгаа юм. Тэр үүднээсээ БОАЖЯ-наас тодорхой ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн ногоон бүсээс тодорхой тооны тарвагыг хөдөө орон нутаг болон бусад газарт нүүлгэн шилжүүлсээр байгаа билээ.

Тарваганы хувьд газар доошоо гурван метр нүүх ухаж амьдардаг. Энэ нь хөрсний бүтцэд маш сайнаар нөлөөлдөг гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Мөн тэрхүү ухсан нүх нь зарим ан амьтан, мод ургамлын амьдрах нөхцөл болдог байна. Тиймээс тарваганы тоо толгойг өснөх, хууль бус агналтын эсрэг холбогдох албан байгууллагууд төдийгүй иргэд, олон нийт ч анхаарах цаг болсныг энд тодотгоё. 

Эх сурвалж: Olloo.mn

 



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen