“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалт Дорнод аймагт зохион байгуулагдлаа

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оролцоо” сургалтыг зургаа дахь аймаг болох Дорнод аймагт 2017 оны 05 дугаар сарын 18-19 өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн 14 сумаас эмч, эрүүл мэндийн ажилтан, СӨБ-ын багш, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл нийлсэн 109 оролцогчдод хөгжлийн бэрхшээлийн асуудлыг тойрсон хууль эрх зүйн орчин, хандлага ойлголт, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хэн эрт илрүүлэлтэд оролцох, хөгжлийн хоцрогдол, тархины саа, аутизмын хүрээний эмгэгийн үед эрт илрэх шинж тэмдэг, илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар бүтэн өдрийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдол, аутизм, тархины сааг аль болох эрт илрүүлж дараагийн арга хэмжээг авах, эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээл, хоцрогдол болон хүүхдийн хэвийн өсөлт хөгжлийн талаар ойлголт мэдлэг сайжирч, эрт илрүүлэлт, оролцоонд хамрагдахад тодорхой үүрэг гүйцэтгэх, мэргэжилтнүүд энэ талаар ойлголт мэдлэгтэй болж, илрүүлэх энгийн аргыг ашиглаж сурах боломжийг олгож байгаа юм.

Мөн сургалтын үеэр АНУ-ын Дезерет байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Тэргэнцэр” төслийн хүрээнд Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран 2 тэргэнцрийг нэн шаардлагатай байгаа иргэдэд олгож цаашид төслийн дагуу хамтран ажиллах эхлэлийг тавилаа.

 






Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen