Саудын Арабид дэлхийн анхны зугаа цэнгэлийн хотыг барина

Саудын Арабид дэлхийн анхны зугаа цэнгэлийн хотыг барина

 

Нийслэл Эр-Рияд хотын захад Гибралтарын хоолойгоос 50 дахин том талбай бүхий томоохон зугаа цэнгэлийн хот барих төлөвлөгөөг Саудын Арави улс баталжээ.

 

Лас-Вегастай нутаг дэвсгэрийн хувьд бараг адилхан буюу 334 хав.дөр км талбайг хамрах тус хотод соёл, спортын арга хэмжээнүүд зохион байгуулж, үзвэр үйлчилгээний газруудыг барьж байгуулах аж.

Ийм хотыг байгуулах гэж байгаа нь дэлхий дээрх анхны тохиолдол юм.

Хотыг ирэх оны эхээр барьж эхлэх бөгөөд 2022 он гэхэд эхний шатны ажил нь дуусах ажээ.

Тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммад Бин Салман эдийн засгаа төрөлжүүлж, газрын тосноос хамааралтай байдлыг багасгах зорилгоор нэг жилийн өмнө "Алсын хараа-2030” төлөвлөгөөг танилцуулж байсан юм. Зугаа цэнгэлийн хот барих нь уг төлөвлөгөөний нэг хэсэг ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen