Саудын ханхүү 80 шонхороо I зэрэглэлээр нисгэжээ

Саудын ханхүү 80 шонхороо I зэрэглэлээр нисгэжээ

 

Онгоцоор тэжээвэр амьтан тээвэрлэнэ гэдэг нэлээд хүндрэлтэй ажил гэдгийг мэдэх биз. Харин Саудын Арабийн ханхүүд энэ асуудал биш бололтой.

Саудын Арабийн ханхүү өөрийн 80 шонхорыг нэгдүгээр зэрэглэлийн суудлын билетт захиалан, тусгайлан зөөвөрлөсөн нь энэ аж. Зургийг анхлан "Reddit” сайтад оруулсан бөгөөд онгоцны ахмад найз нь түүнд илгээсэн хэмээжээ. Ойрын эх сурвалжууд "Катар Эйрвэйз”-ийн онгоцоор тээвэрлэсэн гэж мэдэгдэж байгаа ч одоогоор нотлогдоогүй байгаа юм. "Катар Эйрвэйз” зургаа хүртэлх шувууг тусгай хайрцагт тээвэрлэхийг зөвшөөрдөг бөгөөд нислэгийн зайнаас хамааран 90-500 поунд буюу монгол мөнгөөр 281.0-1.5 сая төгрөг байдаг юм байна.

Эх сурвалж: www.mirror.co.uk
Б.Эрдэнэ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen