Залуучууд мэдээлэл технологийн төвтэй болов

 
 Залуучууд мэдээлэл технологийн  төвтэй болов

Б.ЗАЯА

Саяхныг хүртэл залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй, сонголт нь шоу цэнгээн, автоматтоглоомын газар болж байв. Тэгвэл одоо залуус өөрсдөө хичээвэл хөгжиж боловсроод, ажлын байртай болох үүдхаалга хэдийнэ нээгджээ. Тэгэхдээ бүр өнөө үеийн хамгийн эрэлттэй салбар болох мэдээлэл технологи. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар үүсгэнбайгуулагдаад богинохон хугацаа өнгөрсөн ч залуучуудад чиглэсэн олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлжиржээ. Оюутан залуусын мэргэжил сонголтод гүүр болсон ажлын байрны өдөрлөг, зөвлөгөөг тогтмол өгч, залуусыгхорт зуршлаас урьдчилан сэргийлэх эерэг сэтгэлгээний давалгаа аяныг нийслэлийн есөн дүүрэгт зохионбайгуулав. Харин энэ удаа залуучуудын хөгжлийг дэмжсэн олон төрлийн сургалтын төв, клубыг нэг дор нэгтгэсэнНийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвийг өнгөрсөн баасан гаригт нээв. Энэ төвд үйл ажиллагаа явуулахгол төв нь "Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төв. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас тус төвийг БНСУ-ынХамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд идэвхжүүлэн ажиллана. Тиймээсмонгол залуусын хөгжлийн төвийн нээлтэд Солонгос дахь мэдээлэл технологийн салбарын томоохонкомпаниудын төлөөлөл ч хүрэлцэн ирсэн байв.

С.Сүх-Очир: МОНГОЛ ЗАЛУУСЫН ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ЭКСПОРТЛОНО

Залуусын хөгжлийг дэмжих төвд мэдээллийн технологийн төв, бизнес инкубатор төв, залуучуудын сайн дурын төв, залуучуудын сонирхлыг дэмжих төвүүд ажиллана. БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллагын төслийнгүйцэтгэгч "Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэтөлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. Тодруулбал, залуусыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган олон улсын зах зээлд өрсөлдөхчадвартай боловсон хүчин бэлтгэх, Монгол дахь энэ салбарын мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн төвшиндхүргэхээр компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна JAVA хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэбдизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан төрлийн сургалтыг үнэ төлбөргүйүзүүлнэ. Энэ тухай Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Мэдээллийн технологийнсалбар бол үргэлж зах зээл нь тэлж, өргөжиж байдаг. Хязгааргүй баялгийг бид бүтээж болно. Энэ салбарындотоодын зах зээл бол харьцангуй жижиг. Нэг давуу тал нь гадаадын зах зээл рүү заавал тухайн салбарт очижажиллахгүйгээр эх орондоо бүтээгдэхүүн боловсруулж экспортлох боломжтой. Нэг ёсны оюуны мэдлэг дээрсуурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгож, оюуны бүтээлийг экспортлох чиглэлээр ажиллаж байна. Ингэснээрнийслэлийн залууст хөдөлмөр эрхлэх бас нэгэн шинэ орчин бүрдэж байна. Түүнээс гадна УИХ-аар Залуучуудыгхөгжлийг дэмжих тухай хууль батлагдлаа. Үүнтэй уялдуулан Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар залуучуудыгхөгжлийг дэмжих чиглэлд ажиллахад улам таатай орчин бүрдэж байна” гэлээ.

 

Ий Чон Жун: ӨГӨГДӨЛ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТӨВ БАЙГУУЛНА

Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн БНСУ-ын "ХҮ ИЗ” компанийн ерөнхийлөгч Ий Чон Жун "Бидтанай улсын залуучуудад мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэшүүлэхээс гаднаУлаанбаатар хотод "Өгөгдөл мэдээллийн сангийн төв /Data backup center/”, "ХҮ ИЗ” дизайны төвийг байгуулна. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэйтөслийн гүйцэтгэгч "Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран мэргэжлийн дизайнер бэлтгэх, бэлтгэсэн боловсонхүчнээр  "ХҮ ИЗ” ХХК-ийн төсөл, ажлыг гүйцэтгэх Мэдээллийн технологийн аутсорсинг /IT Outsourcing/-ийнтогтолцоог бий болгохоор ажиллана” гэв. 

Ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр мэдээллийн технологийн салбарт мэргэжилтэн болоход туслах "MKIT” сургалтын төв нэг ээлжиндээ 100-125 хүнийг сургах боломжтой гэж тус төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаярярилаа. Сургалт гурван сарын хугацаагаар үргэлжилнэ. Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд 3000-5000 залууг нарийн мэргэжилтэн болгож төгсгөнө гэсэн тооцоог тэд хийжээ. Цаашид энэ төв дээр суурилан Хотынзахиргааны оролцоотой Мэдээлэл технологийн дээд сургууль бо­лон өргөжүүлэх төлөв­лө­гөөтэй байгааг мэргэ­жилтнүүд дуулгав.

Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвд залуус мэдээллийн технологийн чиглэлээр суралцахаас гаднабизнес санаагаа ажил хэрэг болгох орчин бүхий Бизнес инкубатор төвд "суурьшиж” болно. Энэ төв нь бизнесийнгарааг эхлүүлэх оффис тохижуулалттай. Шинэ, шинэлэг санал санаачлага боловсруулсан залуу та өөрийн гэсэноффис, хаяггүй бол энэ төвд хүрэлцэн ирэх боломжтой.

Түүнээс гадна сайн дурын үйл ажиллагаа явуулах хүсэл тэмүүлэлтэй бол мөн л энэ төвд ирж өөрийн зорилго нэгт залуустай нэгдэн нийгэмд сайн үйлс бүтээх боломжтой юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen