“ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ-ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУД-2016” ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Залуучуудын холбоо, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж буй "ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ-ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУД-2016” зөвлөгөөнийг өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир болон холбогдох хэлтсийн дарга нар зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж амжилт хүссэн юм. "ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ-ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУД-2016” зөвлөгөөн 12 сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Ирэх жилүүдэд нийгмийн бүхий л салбарт чиглэсэн, иргэн бүрт хандсан олон төсөл хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгөх онцлог жил гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Тухайлбал "Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудад зориулсан "Оюунлаг залуучууд хөгжлийн ирээдүй” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр батлуулсан байна.
Тус дэд хөтөлбөрийн хүрээнд бүх сумдад залуучуудын хөгжлийн төвийг бий болгохоос гадна залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ, төгсөгчдийг ажлын байраар хангахад анхаарна, боловсрол мэдлэгийн түвшинг дээшлүүлнэ, ахмад залуусын залгамж халааг бий болгож залуусаа дэмжин хамтран ажиллаж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээнэ.