Хүний хүрч чадах насны дээд хэмжээг эрдэмтэд тогтоожээ
Нью-Йорикийн Альберт Эйнштейний анагаах ухааны коллежийн генетикч Ян Вейг38 оны хүний нас баралтын тухай мэдээллийн санд мэргэжилнэгтнүүдийнхээ хамт дүн шинжилгээ хийжээ.ХХ зууны эхнээсажиглагдаж байсаннаслалт 1990-ээд оны дунд үед 114,9 насан дээр зогссоныг эрдэмтэд тогтоосон байна.
Тэд судалгаа хийж эхлэхдээ,наслалтын дээд хязгаар гэж байдаггүй гэсэн таамаглалыг иш үндэс болгожээ.
Гэвчэрдэмтэд урт насласан хүмүүсийн олон улсын мэдээллийн сан болон Олон улсын геронтологийн судалгааны бүлгийн мэдээллийн санг судласнаар, Япон, Франц, Их Британид хүмүүсийн хүрсэн нас 1970-аад он болон 1990-ээд оны эхээр түргэн нэмэгдэж, гэхдээ 1990-ээд оны дундуур 114,5 насан дээр зогссоныгилрүүлсэн байна.
Охин болон зээ хүүгээсээ олон арван жил урт наслаж, 122-тойдоо нас барсан Жанна Кальман мэтийн урт насласан хүмүүснь онцгой тохиолдол юм гэж Ян Вейг үзэж байгаа ажээ.
Гэвч Германы Ростокийн Макс Планкийн хүн ам зүйн судалгааны хүрээлэнгийн захирал Жеймс В.Ваупельийм гутрангуй бодлыг дэмжихгүй байна. Өнөөгийн хүний хүрч болох нас цаашид лавтай нэмэгдэнэ гэж эрдэмтэн нотлож байна.
Судалгаанд өнөөдрийн байдлыг тусган харуулж байна гэж Калифорнийн судалгааны SENS сангийн био-анагаах ухааны судлаач Обри ди Грея үзэж байна. Шинэ эм бэлдмэл болон генийн инженерчлэл нь 115 насны босго давах боломжийг хүн төрөлхтөнд олгохыг үгүйсгэх аргагүй юм.
Түрүүнд нь оросын эрдэмтэд эс гэмтдэг итгэлцүүрийг бий болгосон бөгөөд эс гэмтсэнээс болж хүний бие махбодь хөгширч эхлэдэг байна.
С.Инда
Эх сурвалжийн линк: http://www.bataar.mn/10050161