“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцож V байр эзэлжээ

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцож V байр эзэлжээ

Дэлхийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн бүжгийн спортын "Moon dance” хамтлаг оролцож, тавдугаар байрт оржээ.

Тэмцээний нэг, дөрөвдүгээр байрт Германы баг, хоёр гуравдугаар байрт ОХУ-ын баг тус тус шалгарсан байна. Манай бүжигчид зургаадугаар байр эзэлснээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалийн шатанд үлдсэн шилдэг анхны Ази хамтлаг болсон аж. Мөн ДАШТ-нд амжилттай оролцож чансаагаараа гуравдугаарт бичигдэж бүжгийн спортын түвшинг ахиулсан байна.

Дашрамд дуулгахад Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн тэмцээнд оролцон байр эзэлсэн "Мoon dance” хамтлаг ирэх 2017 онд тайлан тоглолтоо хийхээр болжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen