"Сөүл" Д.Өнөрболор Г.Алтантүрүүгийн шинэ хүнд ямар бэлэг илгээв?
Мөнчгөрөөрөө амжилтад хүрэх шиг сайхан юм гэж юу байх вэ. "Сөүл”-ээр овоглосон нууцлаг хатагтай Д.Өнөрболор Г.Алтантүрүүг гэртээ хонуулах үедээ ёстой л энгийнээс энгийн, бор зүрхээрээ явж байж амжилтад хүрсэн нэгэн гэдгээ харуулаад авсан.
Гэхдээ МУИС-ийн Гадаад харилцааны факультетийн Солонгос хэлний ангийг онц дүнтэй төгссөн нь үнэн байж болох ч солонгос хөгшин эртэй амьдарч байгаад хөрөнгөжсөн гэдэг яриа худал биш гэдгийг зарим хүмүүс нотлох юм билээ. Ямартай ч хөгшин солонгос эртэй холбоотой ч бай, үгүй ч бай өнөөдөр тэрбээр амжилтад хүрсэн нь чухал.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг тэрбээр Сөүл компанийг анх 1990-ээд оны дунд үеэс эхлүүлэн өнөөг хүртэл хугацаанд ажиллахдаа дээд зэрэглэлийн рестораны үйлчилгээг бий болгож, түүнчлэн орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлсэн, нийслэл хотдоо өнгө үзэмж нэмсэн олон барилга байгууламжийг амжилттай барьж байгуулсан юм. Жирийн монгол залуутай ханилж, гурван хүүхдийн ээж болсон Д.Өнөрболор өдгөө МАН-ын идэвхитэй гишүүдийн нэг. Өнгөрсөн хавар Барилга, хот байгуулалтын сайд болох гээд бараагүй тэрбээр үнэхээр ч энэхүү албанд орсон бол ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдэх нь аргагүй байлаа.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=15627