Хятадад газар хөдлөлт болсны улмаас 8 хүн амиа алджээ

Хятадад газар хөдлөлт болсны улмаас 8 хүн амиа алджээ

 

Хятад улсын Шинжаан Уйгурын ӨЗО-ны Такскорган хошуунд өнөөдөр өглөөний  05:58  цагт 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас найман хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртжээ.

Газар хөдлөлтийн дараа чичирхийлэл мэдрэгдсээр байсан тухай гэрчүүд ярилаа.

Аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

Газар хөдлөлтийн голомтын гүн нь 8 км байжээ.
 
Такскорган хошуу нь Шинжааны төв Өрөмч хотоос 1250 км-ийн зайд оршдог бөгөөд Пакистан, Афганистан болон Тажикистантай хиллэдэг.

Эх сурвалж: www.TODAY.mn

 
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen