Баян-Өлгийн хасагуудад үйлчилдэг хууль дүрэм гэж байна уу

Баян-Өлгийн хасагуудад  үйлчилдэг хууль дүрэм гэж байна уу

 

Баян-Өлгийн казахуудын үйлдэл хэрээс хэтэрч, сонссон хүн арай ч дээ гэмээр үйлдлүүд олон гарах болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Баян-Өлгий аймагт амьдарч байгаа цөөнх монголчуудыг хасагууд гадуурхах явдал хирээс хэтэрчээ.

Тэнд 100 мянга гаруй хүн амьдардгийн 93 хувь нь казах буюу хасаг, 7 хувь нь урианхай монголчууд юм байна. 70 гаруй жилийн өмнө Шинжаан, Османаас дүрвэн орж ирсэн хасагуудад  тухайн үеийн Монголын төр засгаас нутаг зааж өгснөөр Баян-Өлгий аймаг байгуулагдсан түүхтэй.

Гэтэл "хойноос ирээд хот минийх” гэдэгчлэн Баян-Өлгийн хасагууд уугуул урианхай монголчуудыг гадуурхаж, тэдэнтэй хүн ёсоор бус харьцах болсон тухай мэдээлэл байна.

Хасагууд Монголд суурьшин амьдарснаас хойш өдийг хүртэл улам бүр даварсаар эцэст нь нутгийн жинхэнэ эзэд болох урианхай монголчуудыг хавчин гадуурхах, түрэмгийлэн дээрэлхэх нь байж болох хэмжээнээс хэтэрсэн байна.

Ингэж хэлэхийн учир гэвэл Баян-Өлгий аймагт казахууд орон нутгийн захиргааны албанд ажилладаг байсан цөөн тооны Монголчуудыг ажлаас нь чөлөөлж, орон нутгийн захиргааны албанд зөвхөн казахууд ажилладаг болсон байна. Үүний улмаас Монгол улсын засаг захиргааны муж болох нэгэн аймгийн төрийн төлөөлөл болсон орон нутгийн захиргааны байгууллагын ажил бүхэлдээ казах хэл дээр явах дээрээ тулж байгаа гэнэ.

Бүр сүүлдээ банкинд дугаарлахад эхлээд казах хүн түрүүлж үйлчлүүлэх ёстой гэсэн бичигдээгүй хууль тэнд үйлчлэхдээ тулсан байна.

Баян-Өлгий аймагт амьдарч байгаа цөөн монголчуудыг гадуурхдагийн нэг илрэл нь эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг нь орон нутгийн захиргаанаас дэмждэггүйгээр барахгүй төрийн нэр барьж элдэв аргаар дарамталдаг атлаа казах хүнийхээ бизнесийг илүүтэй дэмждэг гэнэ.

Урианхай малчдын өвөл хаврын тарчиг цагийг өнтэй давах өтөг бууц бүхий өвөлжөө хаваржааны дэргэд казахууд нас барагсдаа оршуулан монголчуудаар дайжигнаж, үүнээс нь цэрвэсэн малчид өвөлжөө хаваржаагаа орхин нүүхэд тус өвөлжөөг нь казахууд эзэгнэдэг байдал энгийн үзэгдэл болжээ. Өөрөөр хэлбэл монгол малчдыг шахах, өвөлжөө хаваржаанаас дайжуулах аргаар ийнхүү хасагууд өөрсдөө эзэн сууж байгаа бололтой.

Монголчууд бид уг нь нэгнийгээ халх, хасаг гэж ялгаварлан гадуурхдаггүй. Дайн тулаан, хяхалт хавчилтаас зугтаж, Монгол оронд ирсэн казахуудад тэртээ 70-аад жилийн өмнө  Баян-Өлгий аймгийг байгуулан суурьшуулсан. Гэтэл  казахууд юуны учир ийн "даварна вэ?”.

Баян-Өлгий аймаг дах казахчуудын омгийн ахлагчид болох асхалууд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээсээ "Баян-Өлгий аймгийг хэзээ монгол улсаас тусгааруулж, тусгаар тогтносон улс болгох вэ?” гэж асуудаг тухай яриаг сонсоод үнэхээр чихэндээ ч итгэсэнгүй. Хэрвээ энэ үнэн бол тэд нэгдмэл Монгол улсыг салган бутаргах, тусгаар тогтнолын эсрэг явуулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл өдөөж байгаа хэрэг биш гэж үү?

Түүгээр зогсохгүй бусад аймгуудтай харьцуулахад Монгол улсын нийт халамжийн зардлын ихэнх хэсгийг Баян-Өлгийчүүд хүртдэг гэх яриа байна. Хасагууд хүүхдийн тоогоо хуурамчаар нэмж бүртгүүлэх, бүртгэгдсэн иргэнийг асуухад Казакстан явсан гэж хариулах, хөдөлмөрийн чадвараа алдсан гэх эмнэлгийн магадлагаагаар олноороо хуурамчаар группт орон халамж хүртэх, талийгаачдын тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хамааралгүй хүмүүст шилжүүлэх гэх зэрэг хууль зөрчсөн үйлдлийг гаргадаг байж болох тухай мэдээлэл бидэнд ирсэн.

Магадгүй үүний цаана тус аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний алба нь тэр чигээрээ хуйвалдсан, авлигажсан, казах хүнээ дэмжсэн аалзны тор шиг нууц тогтолцоо нь нуугдсан байж болох. Энэ асуудлыг холбогдох газрууд нь нэн яаралтай, өндөр хариуцлагатайгаар шалгах нь зүйтэй биз.

Энэ талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно….

 

А.Галт

Эх сурвалж: Үндэстэн.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen